Хүний наймааны хохирогчдыг аварчээ
2016-02-02

Тайландын цагдаагийнхан хууль бусаар хүн худалдаалах болон хориотой далайн бүтээгдэхүүн хил давуулсан бүлэг этгээдийг баривчилсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Үндэсний цагдаагийн дарга Таммасак Уитчарая “Хүн хулдалдаалсан, хориотой бараа бүтээгдэхүүн хил давуулсан гэх 15 хэрэгт буруутгаж, 102 хүнийг баривчилсан” гэж хэлжээ.

 

Өнгөрсөн онд Европын холбоо уг хууль бус асуудалд анхаарлаа хандуулахыг тус удирдлагуудаас шаардсан билээ. Цагдаагийнхан хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчид болох 130 хүнийг аварчээ. Ихэнх нь бага насны хүүхдүүд байсан гэнэ. “Хохирогчдыг мансууруулж улмаар загасан дунд нууж, хил давуулдаг” хэмээн цагдаагийн газраас мэдээлсэн байна.

 

Тайланд улс нь дэлхийн гурав дахь том далайн том экспортлогч орон билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин