Авто замчид Засгийн газарт шаардлага хүргүүллээ
2016-02-02

 

Монголын авто замчдын ҮЭ-ийн холбоо, “Налайх АЗЗА” ТӨХК, “Багануур АЗЗА” ТӨХК-ийн ҮЭ-ийн хорооны тэргүүлэгчид нэгдэн сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. 2015 онд авто замын 52 компанийн 4 мянган ажилтан, Улсын чанартай 12640 км авто замын засвар арчлалтын ажил хийж, шинээр 989,6 км хатуу хучилттай авто замын ажлыг гүйцэтгэжээ. Харин Засгийн газраас дээрх ажлын санхүүжилтыг авто замын компаниудад одоог хүртэл олгоогүй гэнэ.

 

Энэ талаар “Налайх АЗЗА” ТӨХК-ийн ҮЭ-ийн хорооны дарга Ч.Нэргүй “Санхүүжилт орж ирээгүйгээс бид ажилчдынхаа цалин хөлсийг 2-3 сар олгоогүй. Улмаар татварын өрөнд орсон, техник тоног төхөөрөмжүүдээ банк, санхүүгийн байгууллагуудад битүүмжлүүлж байж материалуудыг зээлээр авч ажлаа гүйцэтгэсэн. Энэ бүгдээс болоод одоо бид  өрийн дарамтанд ороод байна. Эрүүл мэндийн даатгал төлөөгүйгээс ажилчид өвдсөн ч эмнэлгийн үйлчилгээ болон нийгмийн үйлчилгээ авч чадахгүйд хүрээд байгаа. Тиймээс хийж гүйцэтгэсэн ажлын санхүүжилтыг яаралтай олгуулах талаар УИХ, Засгийн газар, намын бүлгүүдэд удаа дараа санал хүргүүлсэн ч санхүүжилт олгогдоогүй л байна” хэмээв.

 

Иймд Авто замчдын ҮЭ-үүдийн холбооны гишүүд дараах шаардлагыг Засгийн газарт хүргүүлж буй юм байна.

  • Авто зам засвар арчлалтын 28 компанид 2015 онд хийсэн ажлын гүйцэтгэл 5,3 тэрбум төгрөгийн санхүүжилтийг нэн даруй олгох
  • 2016 оны төсөвт авто зам засвар арчлалтын хөрөнгйг 8.0 тэрбум төгрөгөөр баталсныг нэмэгдүүлж ажлын байрны баталгааг хангах, иргэдийн амь нас, аюулгүй байдлын баталгааг хангах
  • 2014, 2015 онд хийгдсэн авто зам гүүрийн барилгын санхүүжилтийг олгох
  • Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын өрийг төлж барагдуулах, ажилчдын цалин хөлс, сул зогсолтын олговрыг яаралтай олгож аль буруутай тал алданги тооцож олгох

 

Гүйцэтгэсэн ажлын санхүүжилтыг нэн даруй олгохыг хүсэж УИХ, Засгийн газар, намын бүлгүүдэд удаа дараа шаардлага хүргүүлсэн ч одоог хүртэл хариу ирүүлээгүй тул ийнхүү эцсийн шаардлагыг хүргүүлж буйгаа тэд мэдэгдлээ. Албан шаардлагын хариуг энэ сарын 8-ний дотор ирүүлээгүй тохиолдолд хамтын маргаан үүсгэхээ мэдэгдэв. Мөн үүнээс үүдэн гарах хохирлыг замчид хариуцахгүй гэдгээ хэллээ.  

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Ийм засгийн газар гэж мэдсээр байж яагаад өр тавьж ажил хийвээ. Санхүүжилт хийхгүйгээс болоод дампуурч байгаа аж ахуйн нэгж олон байгаа байхаа.... Ер нь төртэй холбоотой ажиллавал заавал балрах талруугаа л явах юм даа.......
2016-02-03
Зочин:
oodognoh
2016-02-02
Зочин:
AWTO ZAMCID IH AJIL HIISEN SHUU ZUSLANGIIN ZAMUUD HUDUUGIIN ZAM GEED BAYAR HURGIE BAYRIIN UMNU MUNGIIG NI UGUH HEREGTEI SHTEE HUMUUS ZEELIIN URTEI BOL DARAMTTAI BGAA SHTEE MONGOL ULSAD EZEN BGAA BOL TEDNIIG SONSOH HTEI
2016-02-02
Зочин:
Энэ засаг чинь дампуураад та нарт өгөх мөнгө байхгүй болоод байна шдээ
2016-02-02
Зочин:
Ene ovliin ih tsas zudiig sorj, noir hool, daarah horohiig ul toon zamaa tseverlej avtomashin zorchigchdiin aya tuhtai baidliig hangaj ajillaj irseniig ni tor ingej unelj bgaa yum bna. Yu ch gehev dee. Dambii mini
2016-02-02
Зочин:
Танай дарга нар чинь маш муу ажиллаж байна тэд нөхдийг халж, шинэ удирдлагатай болж цуг тэмцэх хэрэгтэй
2016-02-02
Зочин:
Zasgiin gazart baidliig ingej hundruuleh yamar shaardlaga bsan yum be. Yadaj gal untraah maygaar baga bagaar sanhuujilt olgood bsan bol ingej hurimtlagdaj ajilchid hohirohgui bsan yum.
2016-02-02
Зочин:
Зөв. Иймэрхүү юмыг бол дэмжих хэрэгтэй. Хийж бүтээснийхээ хөлсийг авах нь зүйн хэрэг.
2016-02-02