Ц.Эрдэнэбаатар “Болор цом”-ын эзэн болов
2016-2-3

Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион явуулдаг шилдэг яруу найраг, шилдэг шүлэгчийг тодруулдаг утга уянгын их наадам өчигдөр Соёлын төв өргөөнд болж өндөрлөлөө. Наадмын нэгдүгээр шатны шалгаруулалтаас 33 найрагч тунан үлдээд байснаас тэргүүн шагналтан “Болор цом”-ын эзнээр яруу найрагч Ц.Эрдэнэбаатар тодорлоо. Түүний “Суурин иргэншлийн цаг” шүлэг шилдэг шүлгээр нэрлэгдэв.

 

 

Наадмын удаах байранд “Болор цом”-ын эзэн яруу найрагч Х.Эрдэнэбаатар орсон бол яруу найрагч М.Уянсүх, О.Цэнд-Аюуш, Л.Ганзул нар айргийн тавд шалгарчээ.

 

“Болор цом” хүртсэн “Суурин иргэншлийн цаг” шүлэг

 

Нүд шиг алаг замбуугийн нарны аймагт

Нулимс нь болж бөмбөрөх дэлхийн тунгалагт

Хүмүүсийг нүцгэлж харах адын хүсэл минь

Хүүхэнд тачъяахаас шал ондоон гэдгийг

Аль эрт мэдчихсэн болохоор

Алив бүхнээс толгой өндөр явмаар санагдаад

Зээрийн адил “сүрэглэх” дурандаа их хотод ирж

Зээлийн газрын олохын донтой хүн сүрэгт нийлэв.

Айраг шуугисан хөхүүрийг минь “дажгүй сав” гэдэг

Андтай болов

Адуу тургисан нутгийг минь алтны ордтой юу гэж асуудаг

Нөхөдтэй болов

Буруу бүхнийг онох зангидсан гар шиг шударга зоригтой байгаад

Хулчигар болов

Буцаад дэлгэгдэхдээ бурхны алга шиг лянхуалддаг энхрий сэтгэлтэн байгаад

Хуурамч болов

Хэрэггүй ховын салхинд хийсэн алдан дэнжигнэх

Хэврэг “үнэн”-ий самбар болов

Хурдан цохилдог “СУУРИН ИРГЭНШЛИЙН ЦАГ”-т хөөлгүүлсэн

Худлаа нь олон “соёлын” боол болов ...

Ашгүй минь ...

Аянгат сум тэнгэр нумнаас алдуурч өнөөх цагийг бут ниргээд

Алхам тутамд жижгэрсээр байгаа хүн чанар шиг минь хэлтэрхийг нь

Аварга том байшингийн доторх жижигхэн өрөөнд минь өлгөхдө

Алга болж байгаа төрөл зүйл бол хүн шиг хүн гэдгийг

Чаг чаг .... хийн дуугарах болгондоо сануулж

Чангаас чанга хэлж бай гэж зарлигдсаныг нь

Сэтгэлийн тухай яриагаа хэтэвчнийх нь болгосон хөөрхи

Сэрүүлэг хэмээн эндүүрэн сэрж ядан байхдаа

Түмэн газрын цагаан хэрмийг зад татсан

Түрэмгий өвгөдийнхөө уухайнаас

“Шавар байшиндаа шавааралдан” амьдрах

Шалихгүй олон хүмүүсийн тухай сонсоод

Хөдөө аглагт ургасан суу билгийнхээ жигүүрийг даль болсныг

Хөх л уул нь өвлүүлсэн хүн чанараа өчүүхэн болсныг зүүдэлхүйд

Нүд шиг алаг замбуугийн нарны аймагт

Нулимс нь болж бөмбөрөх дэлхийн зулайдаа

Тагнай ташсан айргаа таашааж залгихын тулд

Таана халхалсан талдаа таавараа амьдрахаа

“СУУРИН ИРГЭНШЛИЙН”

Суваг болгон дээр

Суварга суварга уулруугаа маргааш би мордоно

Монголын нэг өдөр “Оломгүй далайг” дуулахуй

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Энэ чинь тэгээд шүлэг юм уу? Элийрч балайрч солиороод юу хэлэх гээд байгаа юм болдоо? Тагнай ташсан айргаа таашааж залгихын тулд Таана халхалсан талдаа таавараа амьдрахаа “СУУРИН ИРГЭНШЛИЙН” Суваг болгон дээр Суварга суварга уулруугаа маргааш би мордоно Монголын нэг өдөр “Оломгүй далайг” дуулахуй Энэ шүлэг тэргүүлсэн бол бусад нь солиотой хүний донгосолт байж дээ
2016-02-03
Zovhin:
Amnihaa yarig arilga da erdenebaatar guai ta baliar ym sejigin
2016-02-03
Зочин:
МОНГОЛ АРДЫН НАМЫН ДАРААГИЙН ГЕНСЕК
2016-02-03
бүү үзэгд:
Монголын олон сайхан яруу найрагчдыг ингэж шороотой хутгадгаа больмоор юм. Яруу найргийн нэр баастсан золигнууд. Наад хэдэн халтар төгрөгөө гэр орондоо цуглаад хуваагаад авч болдоггүй юм уу шившиг шившиг
2016-02-03
8989:
Утга аялгуу муутай шүлэг бна Б.Хасар үүнээс 300 илүү шүлэг бичээд хасагдаж байсан шүү дээ
2016-02-03
зочи:
бусдыг ь сосоогүй болохоор юу хлхв болор цомд ийм шүлг түрүүлхр яг одоогы төрий удирлагад ийм хүмүүс гарсатай адил саагдлаа яруу айрагт бас шудраша ардчилал оржд
2016-02-03
жинхэнэнайрагчбайна:
үхсэн хойноо ийм шүлэг байдаггүй юм даа мал аа хэ
2016-02-03
Зочин:
bailai yum
2016-02-03
Zorge !:
Za daa ! Shuleg ch yumuu ! Zuud ch yumuu haashaa ch yum be dee ! Iim yruu nairag ! Tegeed bolor tsomiin ezen ! Hoorhiidoo l gehees ! Esvel bid taavar manan arhinii soliotoi ym shig yum iim shuleg ! Manand toorson iljig lugaa adil boljee !