Шүдний оо-ны ид шид
2016-02-03

Америкийн “www.wikihow.com” сайт шүдний оог шүдээ угаахаас өөрөөр ашиглах зөвлөгөөг нийтэлжээ.

 

Зөвлөгөө №1

 

 

Шүдний оо мөнгөн эдлэлийн өнгийг гайхалтай сэргээдэг байна. Хуурай алчуур дээр бага зэргийг оо түрхээд 5-10 минут мөнгөн эдлэлээ үрээрэй. Дараа нь  бүлээн усаар угаах хэрэгтэй.

 

Зөвлөгөө №2

 

 

Хөшиг болон ноолууран эдлэл дээр толбо тогтоход арилгахад тун хэцүү байдаг. Тиймээс та толботой хэсэг дээрээ бага зэргийн шүдний оо түрхээд хуурай алчуураар сайтар арч. Хормын төдийд толбо нь арилах болно.

 

Зөвлөгөө №3

 

 

Шүдний оо машины гэрлийн өнгийг сэргээдэг байна.

 

Зөвлөгөө №4

 

 

Цагаан пүүзний улыг шүдний оогоор арчаад үзэхийг зөвлөж байна. Угаахгүйгээр өнгө орох болно.

 

Зөвлөгөө №5

 

 

Шүдний ооны тусламжтай жижиг хадаас эсвэл сүлбээрээр гаргасан жижиг нүхийг  бөглөж болно.
 

Зөвлөгөө №6

 

 

Шүршүүрийн шилэн хаалган дээр маш хурдан өнгөр тогтдог. Үүнийг арилгахын тулд чийгтэй алчуур эсвэл хөөсөнцөрт оо түрхээд арчих хэрэгтэй
 

Зөвлөгөө №7

 

 

Дискэн дээрх жижиг зураас, толбыг оогоор арилгаж болно. Багахан хэмжээний оо түрхээд даавуу эсвэл алчуур ашиглан төвөөс гадагш чиглэлтэй зөөлөн үр. 

 

Зөвлөгөө №8

 

 

Загас, сонгино болон бусад төрлийн үнэр нь арилдаггүй хүнсний бүтээгдэхүүний үнэрийг савангаас илүү хурдан хугацаанд оо арилгах болно.

 

Зөвлөгөө №9


 

Индүүний ул бохирдсон үед шүдний оог ашиглахыг зөвлөж байна.
 

Зөвлөгөө №10

 

 

Угаалт болон суултуурыг оогоор зөөлөн арчихад өнгө нь сэргэдэг байна.

 

Зөвлөгөө №11

 

 

Утасны нүүрэн дээр зураас гарсан бол оогоор арчаарай.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин