Дүрвэгч залуу германчуудыг зоджээ

Герман улсад цагаачлан ирсэн дүрвэгсэд германчуудад заналхийлж, аюул учруулж эхэлсэн талаар “CNN” агентлаг мэдээллээ. Энэ амралтын өдөр Мюнхен хотын метронд зорчиж явсан Ойрхи Дорнодоос гаралтай 20 орчим насны эрэгтэй эмх замбараагүй байдал үүсгэжээ. Залуу метронд зорчиж явсан эмэгтэйг хоргоож, хэл амаар доромжилсон байна.
Эмэгтэйг хамгаалах гэсэн 50 орчим насны хоёр эрэгтэй залууд зодуулж, эмнэлэгт хүргэгджээ. Дүрвэгч залуу “Бидний асуудалд битгий оролцоод бай. Ална шүү” гэж хэлээд тэднийг зоджээ.
Уг үйл явдлыг Британи эр утсаараа бичин авч, олон нийтийн сүлжээнд байршуулсан байна. Энэхүү явдлаас хэдхэн хоногийн өмнө дүрвэгсэд германчууд руу чулуу шидэж, танхайрсан юм. Канцлер метронд танхайрсан дүрвэгчийн хэн болохыг тогтоохыг цагдаагийнханд даалгасан байна.
Дүрвэгсэдтэй холбоотой асуудал энэ оноос эхлэлтэй билээ. Шинэ оноо угтахаар явж байсан бүсгүйчүүд рүү дүрвэгсэд халдаж, хүчирхийлж, дээрэмдсэн 1000 гаруй тохиолдол бүртгэгдсэн юм. Кёльн хотноо өнөөдрийг хүртэл дүрвэгсдийг эсэргүүцэж, иргэд жагссаар байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ