Пхеньян хиймэл дагуул хөөргөнө
2016-02-03

Хойд Солонгос улс энэ сарын 8-24 хооронд сансарт хиймэл дагуул хөөргөхөөр болсон талаар “KCNA” агентлаг мэдээллээ. Пхеньян сансарт хиймэл дагуул хөөргөх нь шинжлэх ухааны зорилготой хэмээн мэдэгджээ. Ким Чен Уны эцэг Ким Чен Ирийн мэндэлсэн цаг буюу өглөөний 7.00 цагт хиймэл дагуулаа хөөргөхөөр болсон гэнэ.

 

Өнгөрсөн сарын 6-нд Пхеньян анх удаагаа устөрөгчийн бөмбөг туршсан билээ. Уг туршилтын дараа НҮБ-ын Аюулгүй зөвлөл тус улсын эсрэг хоригоо үргэлжлүүлэхээ мэдэгдсэн юм. НҮБ “Хэрвээ Пхеньян сансарт хиймэл дагуул хөөргөвөл хоригийнхоо хугацааг үргэлжүүлж, шинэ хориг тавих болно” гэж хэлжээ.

 

Цагаан ордноос “Пхеньян хиймэл дагуул хөөргөх нэрийдлээр тив алгах пуужин туршихаар зэхэж байна” гэсэн байна. Сөүлийн тал уг мэдээлэлтэй санал нэгтэй байгаагаа илэрхийлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин