Ирландад зика вирус бүртгэгдлээ
2016-02-03

Ирландын хоёр иргэн зика вирусын халдвар авсан талаар тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Халдвар авсан иргэдийг тусгаарласан байна. Тэд зика вирус эрчимтэй дэгдээд буй Бразил улсад жуучлалаар очиж, энэ амралтын өдөр эх орондоо иржээ.

 

Ийнхүү зика вирус Латин Америкийн 25 орон болон Австрали, АНУ, Ирланд улсад бүртгэгдлээ. ДЭМБ мөн Тайланд, Тайвань, Филиппин улсад уг вирусын халдвар тархаж магадгүй хэмээн тус улсын эрх баригчдад сануулсан байна. Зика вирусын халдвар авсан Америкийн нэг иргэн бэлгийн замаар тус вирусын халдвар авсан болохын тогтоожээ.

 

Зика вирус шумуул болон бэлгийн замаар халдвар тарааж эхэллээ. Одоогоор уг вирус эбола шиг хөлс, цус зэргээр халдварладаг эсэхийг тогтоогүй байна.

 

“Оны эцэс гэхэд хамгийн багадаа 10 сая иргэн зикагийн халдвар авч магадгүй” хэмээн ДЭМБ олон улсад сэрэмжлүүлжээ. Зөвхөн Бразил улсад зикагийн халдвар авсан 1.5-2 сая иргэн байгаа гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
kub:
irland khuiten gazar bish biluu ... ayuultai l yum bn
2016-02-03