Л.Гүндалай оюуны өмч хулгайлсан эсэхээ мэдээлнэ
2016-02-03

МУСТА дуучин Д.Дариймаа дуулж олны хүртээл болгосон “Монголоороо байгаасай” хэмээх дууг “Ард түмнээ хайрлая” намын дарга Л.Гүндалай дуулж, клип хийлгэсэн нь олон нийтийн цахим сүлжээгээр тархаад буй. Тэрбээр дууны шүлгийг зохиосон Б.Цогжилт, хөгжмийн зохиолч Баян нараас албан ёсны зөвшөөрөл аваагүй аж. Тиймээс уг дууг өмчлөх эрхтэй уран бүтээлчид оюуны өмч хулгайлсан хэргээр шалгуулахаар болсон гэнэ. Үүнтэй холбогдуулан гишүүн асан Л.Гүндалай маргааш “Үндэсний мэдээллийн төв”-д сэтгүүлчдэд мэдээлэл хийх болсноо зарлалаа.

 

Сонирхуулахад, түүний бичлэгийг 24 цагийн хугацаанд 250 мянган хүн үзэж, 3500 хүн  цааш түгээж, 1500 хүн сэтгэгдэл үлдээжээ.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Гүндалайгийн Шоуг битгтй дэвэргээд байгаач ээ Зүгээр л чимээгүй хаячих хэрэгтэй ш дээ ядаргаатай юм
2016-02-04
Зочин:
Хаврын синдром нь сонгуулийн синдромтой хавсраад хүчтэй хөдөлжээ.
2016-02-04
Z:
Zailaachee odoo
2016-02-04
Sukhee:
Gunbaiai ichmeer yum joohon yumtai baihaa udahgui namaasaa urvaad ahaa namaig bodooroi geed eer nam ruu orno doo hataarai
2016-02-03
Зочин:
Зохиогчийн эрх гэж ирээд л их том ярьцгаах юм! Хэрвээ тэр дууг нь анх дуулсан Д.Дариймаа гэдэг хун л ганцаараа дуулахаас еер хун дуулж болохгуй гэсэн хууль байдаг юм уу? Хэрэв тийм бол дуу зохиох ямар хэрэг байнаа? Эсвэл энэ дууг ганцхан энэ хун л дуулна, туунээс еер хэн ч дуулж болохгуй гээд зохиогдож буй дуу болгонд зориулж хууль гаргах естой болж байна уу? Зохиогчийн эрхийг хамгаална гэхээр юуны туруунд Хегжмийн зохиолчийн амьд сэруун ахуйдаа зохиосон дуу болон зохиол бутээлийг бурханы оронд явчихаар нь хэн нэгэн этгээд еерийн дураар еерчилдег байдлыг болиулахад зориулагдах боловуу гэж боддог юм! Гэтэл тийм биш байх юм!!! Жишээлбэл Терийн соерхолт МУУГЗ Д. Бадарчийн хегжим, Терийн соерхолт АУЗохиолч Д.Пурэвдоржийн шулэг Хех даалимбан тэрлэг найраглалын БYYВЭЙН ДУУ-ны хегжмийг БЦДБЭЧ-ын уран бутээлчид 2010-д оноос еерчлеед хаячихсан ба одоо чтэр янзаараа байгааг юу гэж ойлгох вэ?
2016-02-03
Зочин:
Monch ovoo gar yumdaa Ynz ynziin yum hiij samrah yumdaa
2016-02-03