Клуни аав болохыг хүсдэг
2016-02-03

Холливуудын нэрт жүжигчин Жорж Клуни, өмгөөлөгч Амаль нар өнгөрсөн 2014 оны долоодугаар сард Италид хуримаа хийсэн билээ. Жүжигчин эр өчигдөр “Ellen” шоунд оролцох үеэрээ эхнэр болон хуримынхаа талаар ярьжээ. Тэрбээр “Эхнэр бид хоёр их ажилтай байгаа. Амаль ээж болохыг тийм ч их яарахгүй байгаа. Учир нь бидэнд дуусгах ажил их байна” гэж ярьсан байна.

 

Хөтлөгч жүжигчнээс “Та аав болохыг хүсч байна уу” гэж асуухад “Мэдээж хэрэг ямар их хүсч байна гээч” гэж хариулжээ.

 

Клуни “Hail, Caesar” болон “Money Monster” гэх хоёр уран бүтээлд тоглосон юм. Инээдмийн жанрын “Hail, Caesar” кино өчигдөр нээлтээ хийсэн бол жүжигчин Жулия Робертсийн хамтаар гол дүрийг бүтээж буй “Money Monster”  кино ирэх гуравдугаар сард нээлтээ хийх аж.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин