Лимоны ач тус
2016-02-04

Лимоны ач тусын талаар “www.wikihow.com” сайт нийтэлжээ.

 

Зөвлөгөө №1

 

 

Таны уруул хагарч, хуурайшсан бол лимоны хальсаар арчихыг зөвлөж байна. Дараа нь бага зэргийн тэжээлийн тос түрхээрэй. Уруул тань хормын төдийд эрүүл болох болно. Мөн лимонтой уруул өнгөлөгч хэрэглэхийг зөвлөе.

 

Зөвлөгөө №2

 

 

Лимон арьсыг гайхалтай цайруулдаг. Та өдөрт 1-2 аяга лимонтой цай уух, лимоны шүүсээр нүүрээ арчих зэргээр лимон байнга хэрэглэвэл таны арьс цайрах болно.

 

Зөвлөгөө №3

 

 

Суганы харласан хэсгийг лимоны хальсаар арчиж, алчууранд шингээсэн шүүсээр нь унтахдаа сугаа арчвал өнгө нь сэргэдэг байна.

 

Зөвлөгөө №4

 

 

Өсгий тань хагарвал лимон хэрэглэхийг зөвлөж байна. 500 грамм  бүлээн усанд 20 грамм лимоны шүүс дусаагаад хөлөө дүр. Үргэлжлэх хугацаа 15 минут. Дараа нь өсгийндөө зөгийн бал түрхээрэй.

 

Зөвлөгөө №5

 

 

Таны арьс хэтэрхий тослог бол та лимоны шүүсийг хөвөнд шингээгээд арьсаа жигд арчаарай. Долоо хоног унтахынхаа өмнө энэхүү аргыг хэрэглэвэл үр дүнд мэдрэгдэх болно.

 

Зөвлөгөө №6

 

 

Таны хумс ургахгүй, амархан хугараад байвал бага зэргийн халаасан лимоны шүүсэнд хүсээ 10 минут дүр. Хэдхэн хоногийн дараа үр дүн нь харагдах болно.

 

Зөвлөгөө №7

 


 

Лимон хаг арилгадаг. Хэрвээ таны үс хагтаад байвал лимон хэрэглэхийг зөвлөж байна.

 

Зөвлөгөө №8

 


 

Хөвөнд бага зэргийн лимоны шүүс шингээгээд сэвх болон нөсөөт толботой хэсгээ арч. Сарын дараа таны сэвх болон нөсөөт толбо тань бүдгэрч, гоо сайхны салон явах шаардлаггүй болно.
 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин