“Херо” Баатарын гомдлыг шалгаж эхэлжээ
2016-02-04

“Ирвэс хамгаалах сан” ТББ-ын биологич залуу амь насаа алдсан, “Монголиан Майнинг журнал” сэтгүүлийн редактор нас барсан зэрэг өнгөрөгч онд гарсан, олны анхааралд өртсөн зарим гэмт хэрэг цагдаагийн байгууллагад хэрхэн шалгагдаж буй талаар мэдээллийг хүргэж байна.

 

 

“Hero entertainment” студийн гомдлыг шалгаж эхлэв

 

“Hero entertainment” студи-ээс бэлтгэн хүргэдэг “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгийн дүрс алдагдаж, олон нийтийн сүлжээнд нэлээн шуугиан тарьсан. Үүний дараа тус студийн захирал,  найруулагч Б.Баатар өнгөрөгч сарын 11-ний өдөр сэтгүүлчдэд хандан хэвлэлийн хурал хийлгэж, цагдаагийн байгууллагад хандана гэж мэдэгдсэн. Мөн С.Зориг агсны баримтат кинонд ашиглах гэж байсан сонины хайчилбар, хэргийн үед хамт байсан хүмүүсийн өгсөн ярилцлагын скайнердсан хувилбар алдагдсан. Энэ бол бүлэг хүний зохион байгуулалттай үйлдэл гэдгийг хэлсэн. Тэгвэл уг үйлдлийг Эрүүгийн цагдаагийн газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгаж эхэлжээ.

 

Сэтгүүлч амиа алдсан хэргийг шалгаж байна

"Монголиан Майнинг Журнал" сэтгүүлийн редактор Л.Б өнгөрөгч оны 11 дүгээр сард амь насаа алдсан. Уг хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж буйг албаны эх сурвалж мэдээлсэн.

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс талийгаачид хийсэн задлан шинжилгээний хариу өнгөрөгч оны 12 дугаар сард гарсан. Шинжилгээний хариу түүний дагзны яс хугарснаас үүдэн харвалт өгч амиа алдсан гэж гарсан байдаг.  Талийгаачийг урьдчилсан байдлаар харвалтын улмаас нас барсан гэж дүгнээд байсан юм. Дагзны яс хугарах гэмтэл нь савж унахад эсвэл гаднын нөлөөллөөс үүсдэг гэж мэргэжлийн эмч хэлсэн. Хэргийн учрыг тодруулахаар Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм.

 

Хүүгийн эцэг Б-д хэрэг үүсгэжээ

 

“Цагдаа нар хүүхэд зодож, аминд нь хүрсэн хэрэг Өвөрхангай аймагт гарлаа” гэж зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байсан. Уг  хэргийг одоо цагдаагийн байгууллагад шалгаж байна. Талийгаач хүүгийн үхэлд цагдаа буруутай эсэхийг тогтоохоор Тусгай субьектын үйлдсэн гэмт хэргийг мөрдөн шалгах хэлтсээс алба хаагчид очиж шалгахад гэм буруутай үйлдэл тогтоогдоогүй аж.

 

Харин талийгаач Ц.Г-д гар утас, савхин бээлий, 20 мянган төгрөгөө дээрэмдүүлсэн хүүгийн аав С.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-т зааснаар хүн амины гэмт хэргийн сэжигтнээр тооцон, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваад буй аж.

 

Учир нь талийгаач Ц.Г нь өнгөрөгч оны 12 дугаар сарын 23-ны өдөр Өвөрхангай аймаг дахь Бүсийн оношлогоо, эмчилгээний төвд ухаангүй байдалдтай хүргэгдэн, Сэхээн амьдруулах тасагт гурав хоног эмчилгээ хийлгэсэн боловч нас баржээ. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр “талийгаачийн тархины суурь яс цууралтай, гадны нөлөөтэйгөөр үхэлд хүрсэн” гэж гарчээ. Эд зүйлээ дээрэмдүүлсэн хүүгийн аав С.Б нь 12 дугаар сарын 23-ны өдөр талийгаачийг зодож, машиндаа суулган цагдаагийн газарт авчирсан гэдэг нь тухайн үед хамт байсан гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдсон байна.

 

Ирвэс судлаачийн хэргийн мөрдөлт үргэлжилж байна

 

“Ирвэс хамгаалах сан” ТББ-ын ирвэс судлаач, биологич Т.Л гэмт халдлагад гурван удаа өртсөн, амь насаа алдсан эрүүгийн хэргийг нэгтгэн Мөрдөн байцаах газрын дэд даргаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдан мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна.

 

Энэ хугацаанд уг хэрэгтэй холбоотой янз бүрийн мэдээлэл олон нийтийн сүлжээ, зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж нийтэд хүрсэн. Мөн цагдаагийн байгууллагаас прокурорын зөвшөөрсөн тодорхой мэдээллийг хэвлэлд мэдээлж байсан. “Задлан шинжилгээгээр талийгаач живэлт буюу амьсгалын замд шингэн зүйл орж нас барсан, хөнгөн зэргийн согтолттой байсан” гэдэг дүгнэлтийг шинжээч эмч гаргажээ. Өмнө нь олон нийтэд тарсан гар утасны бичлэгт зөвхөн нэг хүний дуу хоолой бичигдсэн гэдгийг шинжээч тогтоосныг мэдээлсэн.

 

Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг талийгаачийн амиа алдах болсон шалтгааныг тогтоохоор өндөр ач холбогдол өгч ажиллаж байгааг хэлсэн. Ажлын хэсгийн зарим гишүүн одоо орон нутагт томилолтоор ажиллаад иржээ.

 

Нисдэг тэрэгний хар хайрцгийг уншуулаад иржээ

 

Налайх дүүргийн Городок тосгонд байрлах Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн нисдэг тэрэг осолдож, цэргийн алба хаагч амь насаа алдаж, бэртсэн осол өнгөрөгч оны 12 дугаар сарын 23-нд гарсан.

 

Ослын дараахан нисдэг тэрэгний хар хайрцгийг уншуулахаар албаны хүмүүс ОХУ руу авч явсан. Тэд хар хайрцгийг уншуулаад ирсэн гэдгийг эх сурвалж мэдээлсэн юм. Энэ хэргийг Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.

 

Банк дээрэмдсэн этгээд олдоогүй

 

Өнгөрөгч 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр банк дээрэмдсэн хэрэг гарсан. Нийслэлийн Хан-Уул дүүрэгт байрлах Капитал банкны салбарт гэмт этгээдүүд халдаж, их хэмжээний мөнгө дээрэмдсэн. Гэмт этгээдүүд 14 сая төгрөг дээрэмдсэн гэж олон нийтэд мэдээлсэн. Цагдаагийн байгууллагаас гэмт этгээдийг эрэн сурвалжилж байгаа юм.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин
hongoroo:
hoorhon huleg mundag huleg hulegeeeeee
2016-02-16
Зочин:
Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг талийгаачийн амиа алдах болсон шалтгааныг тогтоохоор өндөр ач холбогдол өгч ажиллаж байгааг хэлсэн. Аяа ямар гоё вэ өндөр ач холбогдол өгсөн байна ш дээ.Бид мэтийн усан нүдэт цусан зүрхт хүмүс энийг ойлгох уу
2016-02-06
Зочин:
Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг талийгаачийн амиа алдах болсон шалтгааныг тогтоохоор өндөр ач холбогдол өгч ажиллаж байгааг хэлсэн. Аяа ямар гоё вэ өндөр ач холбогдол өгсөн байна ш дээ.Бид мэтийн усан нүдэт цусан зүрхт хүмүс энийг ойлгох уу
2016-02-06
Рийчэр:
манай яруу алдарт цагдаа нар зөв мөрдөлт хийж С.Б гэгчийг даруй олж тогтоон хүний амины хэргийг щуурхай олж тотоосон нь юутай гавьяатай, бахархалтай. Манай цагдаа маныг хамгаална Хэмээх Маяковскийн алдарт шүлэг юутай үнэн бэ
2016-02-06
Рийчэр:
манай яруу алдарт цагдаа нар зөв мөрдөлт хийж С.Б гэгчийг даруй олж тогтоон хүний амины хэргийг щуурхай олж тотоосон нь юутай гавьяатай, бахархалтай. Манай цагдаа маныг хамгаална Хэмээх Маяковскийн алдарт шүлэг юутай үнэн бэ
2016-02-06
Зочин:
Hudlaa jujig gej medseer baij yun zardal gargah durtai yum be ene tsagdaa!
2016-02-05
Зочин:
ЗАРЦАГААН САРЫН БУУЗ ХИЙЛГЭНЭ ХАРИЛЦАХ УТАС11.310579,99812030
2016-02-04
Зочин:
ЗӨВ ШҮҮ
2016-02-04
Irgen:
Nuguu PRR gedeg ni yy.Ner devsgih ium bish biz.
2016-02-04