Зикагийн эсрэг вакцин гарган авчээ
2016-02-04

Энэтхэгийн “Bharat Biotech International Limited” гэх эм үйлдвэрлэгч компани Латин Америкийн орнуудад эрчимтэй тархаад буй зика вирусын эсрэг вакцин гаргаж авсан тухайгаа олон улсад мэдэгдсэн талаар “www.kazpravda.kz” уламжлав.  Тус компани зика вирусын эсрэг хоёр вакцин гарган авсан хэмээн ДЭМБ-д явуулсан тайландаа дурьдаж, өвчтөн дээр клиникийн туршилт явуулах зөвшөөрөл олгохыг хүсчээ.

 

Зика вирусын вакциныг урьдчилсан байдлаар сармагчин болон гахайн дээр туршсан гэнэ. ДЭМБ уг вакциныг туршилтад оруулахыг зөвшөөрвөл тус компани дөрвөн сарын дотор нэг сая вакцин үйлдвэрлэж чадна гэдгээ мэдэгджээ.

 

Уг вирусын халдвар авсан байх магадлалтай дөрвөн сая иргэн байгаа хэмээн ДЭМБ-аас мэдэгдэж, өнгөрсөн амралтын өдөр олон улсад эрүүл мэндийн онц байдал зарласан билээ. Анх удаагаа уг вирусын халдвар бэлгийн замаар халдварласан юм. “Бэлгийн замаар уг вирусын халдвар авсан Америк эмэгтэйн биеийн байдал тааруу байгаа” хэмээн АНУ-ын Даллас хотын Эрүүл мэндийн төвөөс мэдээлжээ.

 

“АНУ болон Канадын эмч нар зикагийн эсрэг вакцин гарган авахаар ажиллаж байна. Ирэх есдүгээр сард анхны клиникийн туршилт явуулахаар болсон” гэж ДЭМБ-ын ерөнхий захирал Маргерат Чан мэдэгдсэн билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Эхлээд вирус араана, Дараа нь вакцин зарна
2016-02-04
Зочин:
bolooshde
2016-02-04