Жүдочид “Их дуулга”-ыг зорилоо

Рио-де-Жанейрогийн олимпийн өмнөх жүдо бөхийн сорилго тэмцээн гэгддэг Парисын "Их дуулга"-д оролцох жүдочид өчигдөр эх орноосоо мордсон байна. Энэ сарын 6-7-нд болох Парисын "Их дуулга"-д нийт 96 орны эрэгтэй 386, эмэгтэй 224, нийт 610 бөх өрсөлдөхөөр мэдүүлгээ өгчээ. Манай улсаас 20 бөх зодоглож шигшээ багийн ахлах дасгалжуулагч О.Балжинням, гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од, ОУХМ Г.Дашдаваа нар удирдан оролцоно.
Парисын "Их дуулга"-д зодоглох Монгол Улсын шигшээ баг:
Эрэгтэй
- 60 кг: Г.Болдбаатар гавьяат, Д.Амартүвшин гавьяат
- 66 кг: ОУХМ Д.Төмөрхүлэг, ОУХМ Д.Алтансүх
- 73 кг: С.Ням-Очир гавьяат, ОУХМ Г.Одбаяр
- 81 кг: ОУХМ Н.Дагвасүрэн , ОУХМ О.Ууганбаатар
- 90 кг:ОУХМ Л. Отгонбаатар
- -100 кг: Н.Түвшинбаяр гавьяат
- +100 кг:ОУХМ Б.Тэмүүлэн
Эмэгтэй
- 48: М.Уранцэцэг гавьяат
- 52 кг:М.Бундмаа гавьяат, ОУХМ А.Цолмон
- 57 кг:Д.Сумьяа гавьяат
- 63 кг:Ц.Мөнхзаяа гавьяат, ОУХМ Ц.Цэрэннадмид
- -70 кг:ОУХМ Ц.Наранжаргал
- -78 кг:ОУХМ П.Лхамдэгд
- +78 кг:ОУХМ О.Жавжмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ