Чуулганы хуралдаан эхэллээ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 40 гишүүний ирцтэйгээр товлосон хугацаанаасаа хоёр цаг хойшилж эхэллээ. УИХ-ын дарга пүрэв, баасан гаригийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтын дарааллыг танилцуулсан юм. Чуулганы нэгдсэн хуралдаанаар нийт 33 хууль, тогтоолын төсөл хэлэлцэхээр төлөвлөжээ. Хуралдааны эхэнд ҮХЦ-ийн гишүүнийг эгүүлэн татах тухай асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэх юм. Уг асуудалд өнгөрсөн долоо хоногийн чуулганы хуралдаанаар МАН-ын бүлэг 5 хоногийн завсарлага авсан. Завсарлагааны хугацаа өнөөдрөөр дуусгавар болж байгаа билээ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ