Монголчуудын ховор гэрэл зураг олджээ

"Гамма” агентлаг "Монгол орон-Монголчууд" гэрэл зургийн үзэсгэлэнг нээжээ. Тус үзэсгэлэнд 1870-80-аад оны үед амьдарч байсан Монголчуудын амьдрал, аж ахуйг харуулсан гэрэл зурагнууд тавигдсан байна. Эдгээр зургийг тухайн үед Монгол орноор аялагчид авсан бөгөөд "Гамма" агентлагийн захирал С.Цацрал тус ховор гэрэл зургийг Санкт-Петербургийн сангаас авч ирэн үзэгчдийн хүртээл болгож буй юм. Мөн Түүхийн хүрээлэнгийн захирал доктор С.Чулуун үзэсгэлэнд тавигдсан эл гэрэл зургийг эмхэтгэн “Монгол орон-Монголчууд” номыг хэвлүүлжээ.
Үзэсгэлэн “Хүннү молл” цогцолборт 14 хоног дэлгэгдэнэ.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ