Хүч түрэн хууль зөрчиж болохгүй
2016-02-04

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ҮХЦ-ийн гишүүнийг эгүүлэн татах асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэх байлаа. Энэ асуудал өмнөх долоо хоногт МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авсан байсан.  УИХ-ын даргыг хэлэлцэх асуудлаа танилцуулсны дараагаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт:

 

-ҮХЦ-ийн гишүүнийг эгүүлэн татах асуудлаар манай бүлэг 5 хоногийн завсарлага аваад дуусч байна.  УИХ Төрийн эрх барих дээд байгууллага. ҮХЦ-ийг Үндсэн хуулиа сайн манаж, хэн нэг этгээдийг Үндсэн хуулиа зөрчихгүй байлгах зорилготой тавьсан. Хоттой хонио сайн манаарай гэж хоточ банхрыг уядаг. Гэтэл хоттой хонио сайн манасны төлөө хоточ банхраа эзэн нь нядлах гээд байна. Тиймээс энэ асуудлаа хойшлуулж өгөөч ээ. УИХ-ын Тамгын газрын дарга аливаа этгээдийг хууль зөрчсөнийг тогтоодог хуулийн этгээд биш. Энэ асуудалд Цэцийн дүгнэлт гараагүй байна. Мөн Дээд шүүх бүрэлдэхүүнээ хуралдаж, саналаа ирүүлээгүй байгаа. Энэ мэтчлэн олон хууль зөрчсөнийг зөвхөн МАН-ын гишүүд биш ҮХЦ-ийн 8 гишүүн, хуульчид, улс төрийн намууд мэдэгдэл гаргасан байна. Үндсэн хууль зөрчсөн үйлдлийг төрийн эрх барих дээд байгууллага хийж болохгүй гэжээ. Тийм болохоор энэ асуудлыг хойшлуулж, Завсарлагааны хугацааг сунгаж өгөөч. Хүч түрэн хууль зөрчиж болохгүй. Энэ асуудал нийгмийн анхаарлыг  татаж байна гэлээ. Ингээд УИХ-ын дарга 3 хоногийн завсарлага өглөө.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
irgen:
Muzeid ochikh ni bolson yum bsilgvi ,MAH-gegch khuuchin mashinii araa ni zubkhun ukhardagtaa ordog bolchikhoj , yanadaa!!!
2016-02-04