Ордны хуйвалдаанаа зогсоогоорой , АН-ынхан

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ҮХЦ-ийн гишүүнийг эгүүлэн татах асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэх байсан боловч УИХ дахь МАН-ын бүлэг завсарлагааны хугацаагаа сунгалаа. Уг асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Нямдорж
-ҮХЦ-тэй холбоотой ордны хуйвалдаан, Үндсэн хуулийн эргэлт хийж болохгүй. Ганц ч удаа болов олны үгийг авч сур. Дараагийн Их хурал гарч ирээд, нэг дураараа нөхөр одоо томилох гэж байгаа хүмүүсийг хөөгөөд явуулна. ҮХЦ-ийн одоо мөрдөж байгаа хууль 1991 онд Р.Гончигдорж, Б.Чимид багшийн гарын үсэгтэй батлагдсан. Өөрөө хүсэлт гаргасан, хууль зөрчсөн бол ҮХЦ-ийн гишүүн чөлөөлөгддөг. Хуулийн түвшиндээ эрх баригч бүлэглэлүүд авч үзээрэй. Төрийн эргэлт, ордны хуйвалдаан байж таарахгүй. АН энэ үйлдлээ зогсоогоорой гэсэн юм.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ