Тайландад зика вирус бүртгэгдлээ
2016-02-04

Латин Америкийн орнууд, АНУ, Австрали, Ирланд улсад бүртгэгдээд буй зика вирус Тайланд улсад бүртгэгдсэн талаар ДЭМБ-ын ерөнхий захирал Маргерат Чан мэдэгдсэн талаар “www.bangkokpost.com” дамжууллаа. Зикагийн халдвар авсан эрэгтэйг Бангкокийн нэгэн эмнэлэгт тусгаарлаж, эмчилгээ хийж эхэлжээ. Одоогоор өвчтөн хаанаас вирусын халдвар авсан нь тодорхойгүй байна.

 

Өнгөрсөн онд зика вирусын дөрвөн тохиолдол Тайланд улсад бүртгэгдсэн гэнэ. Тайланд улсад зика бүртгэгдсэнтэй холбогдуулан Малайз, Филиппин улс онц байдал зарлажээ. Мөн Энэтхэг болон Бангладешийн удирдлагууд иргэдээс шинжилгээ авч эхэлсэн гэнэ.  

 

Энэтхэгт 1952 онд зикагийн анхны тохиолдол бүртгэгдэж байжээ. Энэ хугацаанд 33 хүн тус вирусын халдвар авчээ. Их Британи, Дани, Швед улсад зикагийн сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн гэнэ. Гэхдээ шинжилгээний хариу хараахан гараагүй байгаа юм байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин