Селин Дион тоглолтоо хийнэ
2016-02-04

Нэрт дуучин Селин Дионы нөхөр Рене Анжелил өнгөрсөн сард таалал төгссөн билээ. Тэрээр олон жилийн турш хорт хавдартайгаа тэмцэлдсэний эцэст 73 насандаа нас барсан юм. Селин нөхрөө 1994 онд хуримлаж байсан сүмийнхээ оршуулгын газар оршуулжээ. Нөхрийнхөө эрүүл мэндийн байдлын улмаас Лаг Вегас дахь “Цор ганц” тоглолтоо цуцлаад байсан дуучин эргэн тайзан дээр гарахаар болсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Дуучин энэ сарын 25-наас эхлэн тоглолтоо хэвийн үргэлжлүүлэхээр болжээ. Гэхдээ уг тоглолтынхоо нэрийг “Рене Анжелил” хэмээн өөрчилсөн байна. Селин нөхрийнхөө гэгээн дурсгалд зориулан эхний тоглолтоо хийх аж. Энэ тоглолтоос олсон ашгаа хорт хавдраар шаналж буй хүүхдүүдэд хандивлахаар болсон байна.

 

Тэрбээр твиттертээ “Чамайгаа мартаж чадахгүй нээ. Ямар их санаж, шаналж буйгаа дуу хоолойгоороо чамдаа хүргэх болно” гэж жиргэжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин