НМХГ-аас сэрэмжлүүлэг мэдээлэл хийнэ
2016-02-05

 

Шүүхийн ерөнхий зөвлөлд:

 

09.00 цагт Шүүхийн ерөнхий зөвлөл улсын хэмжээний бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгчдэд үйл ажиллагааныхаа тайланг тавьж, хэлэлцүүлэх, тэдний санал хүсэлтийг сонсох ажиллагаа болно. Үйл ажиллагааг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, доктор, профессор Н.Лүндэндорж удирдан явуулна.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт:

 

10.00 цагт  Олон улсын хавдрын эсрэг өдөрт зориулсан өдөрлөг болно.  Өрх толгойлсон эмзэг бүлгийн гурван  айлд тусламж үзүүлнэ.

 

НМХГ-ын 5 давхарт:

 

10.00 цагт сар шинийн баяр угтаж хийсэн урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын үр дүнгийн тухай болон шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүний талаар сэрэмжлүүлэг мэдээлэл хийнэ.

 

Төрийн ордны Г танхимд:

 

10.30 цагт УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан мэдээлэл хийнэ. Салбарын чухал хуулиудаа УИХ-аар батлуулж чадсанаар хөдөлмөрийн салбарт, хөдөлмөрчин хүн ардад, мэргэжлийн боловсролын салбарын суралцагчдад чухам ямар ач холбогдолтой болсныг тайлбарлана.

 

29-р сургуулийн Урлагийн зааланд:

 

11.30 цагт “Ахиллис – хүүхэд” хөтөлбөрийн нээлт болно.  Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд бие бялдартаа тохирсон алхалт, гүйлт хийж оноо цуглуулах замаар эрүүл зан үйлийг төлөвшүүлэх зорилготой энэ хөтөлбөрийг 1995 онд Америкчууд эхлүүлсэн бөгөөд Монголд анх удаа хэрэгжих гэж байна.

 

МХЕГ-ын хурлын танхимд:

 

12.00 цагт Цагаан сарын баярыг угтсан урьдчилан сэргийлэх хяналт, шалгалтын явц, зөрчил, сэрэмжлүүлэг, зөвлөмж, малын халдварт болон гоц халдварт өвчний талаар цаг үеийн мэдээлэл өгнө.

 

Улсын Филармонид:

 

12.00 цагт  “UNESCO”-ийн Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэгдсэн "Ботго авахуулах зан үйл"-ийн батламж хүлээн авах ёслол болно.

 

"Шангрила" зочид буудлын хүндэтгэлийн танхимд:

 

12.00 цагт  "Хөдөлмөрийн хүн танаа" хөдөлмөрийн салбарын дээд шагнал гардуулах ёслол болно. УИХ-ын дарга З.Энхболд, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, Байнгын хорооны дарга Д.Батцогт нар оролцоно.  "Хөдөлмөрийн хүн танаа"-г "Шилдэг төгсөгч", "ХАБ-ын шилдэг ажилтан", "Шилдэг өрхийн аж ахуй эрхлэгч", "Шилдэг бүтээлийн эзэн", "Шилдэг сургалтын байгууллага", "Шилдэг ажил олгогч", "Шилдэг түнш", "Ажил мэргэжлийн шилдэг мастер", Шилдгийн шилдэг гэсэн 9-н номинациар шалгаруулсан бөгөөд номинаци бүрт шилдэг гурвыг нэр дэвшүүлэн өрсөлдүүлэх юм.

 

МҮХАҮТ-д:

 

14.00 цагт Монгол улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан аж ахуйн нэгжүүдийн туг өргөх ёслолын ажиллагаа болно.

 

“Шангри Ла” зочид буудлын хүндэтгэлийн танхимд:

 

16.00 цагт "Удирдахуйн ухаан" номын нээлт, "Үндэстний ухаан" хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаа болно.

 

Shuud.mn
Сонин хачин