Испанид жирэмсэн эмэгтэй зикагийн халдвар авчээ
2016-02-05

Испани улсад зика вирусын анхны тохиолдол бүртгэгдсэн талаар “CNN” агентлаг мэдээллээ. Тус улсын Эрүүл мэндийн яамны мэдээлснээр “Халдвар авсан эмэгтэй жирэмсэн” гэжээ. Өвчтний биеийн байдал хэвийн эмчилгээ хийлгэж байгаа аж. Эмэгтэй өнгөрсөн сарын эхээр Колумб улсад жуучлалаар очоод саяхан Испанид иржээ.

 

“Эмэгтэй дөрвөн сартай жирэмсэн бөгөөд эмч нар ургийн хөгжлийг ажиглаж, шинжилгээ авч байгаа” гэж Эрүүл мэндийн сайд мэдэгдсэн байна. Уг тохиолдлоос гадна таван хүнийг зика вирусын халдвар авсан байж магадгүй хэмээн тусгаарлажээ. Одоогоор шинжилгээний хариу гараагүй байна.

 

ДЭМБ-ын ерөнхий захирал Маргерат Чан “Латин Америкийн 25 орон, АНУ, Ирланд, Их Британи, Дани, Швед, Австрали, Австри, Тайланд болон Испани улсад зика вирус бүртгэгдсэн” гэж мэдэгдлээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин