Цукербург 50 тэрбумын хөрөнгөтэй болжээ
2016-02-05

“Фэйсбүүк” сүлжээг үүсгэн байгуулагч Марк Цукербургийн нийт хөрөнгө 50 тэрбум ам.долларт хүрсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр ийнхүү “Форбес” сэтгүүлээс тодруулдаг дэлхийн баячуудын жагсаалтад эхний дөрөвдүгээр байрт орж ирсэн байна.

 

Цукербург өнгөрсөн оны санхүүгийн тайлангаа нийтэлснээр түүний нийт хөрөнгийн хэмжээг тогтоосон байна. Өнгөрсөн онд фэйсбүүк сүлжээний орлого 44 хувиар өссөн, амжилт үзүүлжээ.

 

Технологийн салбараас төрсөн баячуудын жагсаалтыг “Microsoft” компанийн үүсгэн байгуулагч Билл Гейтс тэргүүлсэн бол Цукербург удаалсан байна.

 

Цукербургийн гэргий Присцилла Чан өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 2-нд амаржиж Марк Цукербург Чан гэх охинтой болсон билээ. Уг баярт мэдээний дараа Цукербург нийт хөрөнгийнхөө 99 хувийг эрүүл мэндийн салбарт хандивлахаар болсноо дуулгасан юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин