”Дурлал сүйтгэгч” кино удахгүй нээлтээ хийнэ

Сүүлийн жилүүдэд шинэ залуу уран бүтээлчид кино урлагын салбарт хүч түрэн гарч ирж байгаа билээ. Түүний нэгэн адилаар “PLUS” motion pictures -ийн анхны уран бүтээл болох “ДУРЛАЛ СҮЙТГЭГЧ” романтик инээдмийн уран сайхны кино 2016 оны 02 сарын 12 нд Гэгээн хайрын өдрийг тохиолдуулан нээлтээ бүх кино театруудад хийх гэж байна.
Техник технологи хөгжихийн хэрээр кино урлаг даган хөгжиж уран бүтэээлчид маань шинэ зүйлийг эрэл хайгуул хийх хэрэгцээ гарч ирсэн. Үүний нэгэн адилаар кино найруулагч,эвлүүлэгч Д.Эрдэнэбулган энэ киноныхоо эвүүлгийг маш өвөрмөцөөр хийсэн гэнэ. Киноны гол дүрд чадварлаг жүжигчин Э.Ууганбаяр тогложээ.
Кино мэдээлэл
Кино нэр –ДУРЛАЛ СҮЙТГЭГЧ
Төрөл-Романтик инээдэм
Найруулагч,эвлүүлэгч Д.Эрдэнэбулган
Зураглаач- Жанг Ёоо Кэюн
Зохиолч- Б.Баатар
Студи- “PLUS” motion picture
Гол дүрд- Э.Ууганбаяр
Дүрүүдэд МУГЖ Г.Мягмарнаран , Б.Золжаргал. Г.Золзаяа,П.Чимэдцээеэ,Б.Гэрэлчулуун , Т.Саранзаяа
Дэлгэцэнд- 2016.02.12
СЭТГЭГДЭЛ БИЧИХ