Блум, Перри нар болзов
2016-02-05

Холливуудын нэрт жүжигчин Орланда Блум болон дуучин Кейти Перри нар болзож байхдаа гэрэл зурагчдын дуранд өртсөн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэд Нью Йоркийн “Sunset Towers” гэх зоогийн газраар үйлчлүүлсэн байна.

 

 

“Перри зоогийн газарт Блумын машинаар ирсэн. Блум болзоот бүсгүйнхээ машины болон зоогийн газрын хаалгыг онгойлгож өгсөн. Тэрбээр сэтгүүлчдийг харсаныхаа дараа гараас нь хөтөлсөн” хэмээн “TMZ” сайт мэдээлжээ. 

 

Хос хоёр цаг зоогийн газраар үйлчлүүлснийхээ дараа зоогийн газрын арын хаалгаар гарч явцгаасан байна. Өнгөрсөн сард зохион байгуулагдсан “Алтан бөмбөрцөг” кино наадмын үеэр Блум “ABS” телевизэд ярилцлага өгөх үеэрээ дуучин эмэгтэйд болзох санал тавьсан билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин