АН, ИЗНН нэгдэх санамж бичигт гарын үсэг зурав

АН-ын дарга, УИХ-ын дарга З.Энхболд, ИЗНН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Оюун нар хоёр нам нэгдэх санамж бичигт Төрийн ордны "Их Эзэн Чингис хаан танхим"-д гарын үсэг зурлаа. Гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр, ИЗНН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Хүдэр-Ян болон намын гишүүд нь оролцов.
Санамж бичигт гарын үсэг зурсны дараа АН-ын дарга З.Энхболд:
-АН-аас ИЗНН-д нэгдэж ажиллах тухай саналыг тавьсан. Хоёр талаас гаргасан ажлын хэсгийн үр дүнд өнөөдөр санамж бичигт гарын үсэг зурж байна. АН, ИЗНН бол адилхан үзэл баримтлалтай, нэг байр суурьтай олон жил явж ирсэн. Улс төрийн намын тухай хуулийн 15.2-ын дагуу намын гишүүдээрээ хэлэлцүүлэг явуулах ёстой гэсэн тодорхой шаардлагууд байгаа. Түүний эцэст намын их хурал явагддаг. Бид өнөөдрөөс энэ процессоо улс орон даяар эхлүүлж байгаа. Сонгуулийн өмнө энэ ажиллагаа дуусах ёстой гэсэн бол
ИЗНН-ын дарга С.Оюун:
-АН-аас нэгдэх саналыг тавьсан. Манай нам энэ саналыг хүндэтгэж байгаа. Аль, аль намынхаа дүрмийн хүрээнд улс төрийн намуудын хуульд тодорхой заалтууд байгаа. Хуулийн хүрээнд хэлэлцүүлгээ явуулаад, шат шатны байгууллагууд шийдвэрээ гаргаад явах ёстой. Тиймээс хоёр нам улс төрийн хуулийн хүрээнд хэлэлцүүлгүүдээ эхлүүлж байгаа. Манай намын гишүүдийн зүгээс шат, шатандаа шийдвэрээ гаргалгүйгээр нэгдэхээр болж байгаа юм уу гэсэн асуултууд их ирж байгаа. Бидний хувьд шат, шатандаа шийдвэрээ гаргана. Олонхиороо шийднэ. АН хоёр нам нэгдэх нь Ардчилал, Монгол Улсын эв нэгдэл, Үндэсний эрх ашигт хэрэгтэй юм гэсэн саналыг би хувьдаа хүндэтгэн үзэж байна хэмээлээ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ