Италийн иргэн Каирт амиа алджээ
2016-02-05

Египетийн нийслэл Каир хотноо жуучлалаар ирсэн Италийн иргэн амиа алдсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрээр Каир хотоор зугаалж яваад сураггүй алга болсон аж. Түүнийг өчигдөр 20.00 цагийн орчимд амиа алдсан байдалтай олжээ. Залуугийн үхлийн шалтгаан зодуулсанаас болсон гэв. Уг үйл явдалтай холбогдуулан Италийн Засгийн газар Египетийн эрх баригчдаас тайлбар шаардаж эхэлжээ.

 

Египетийн Ерөнхийлөгч Абдулла Фаттах аль Сиси “Бид энэ асуудалд анхаарлаа хандуулан ажиллаж байна. Залуугийн аминд хүрсэн этгээдүүдийг эрэн сурвалжилж байгаа” гэж мэдэгдсэн байна.  

 

Прокурор Ахмед Нагу “Залуу гадны нөлөөтэй нас барсан. Одоогоор энэхүү аллагатай холбоотой хувь хүн болон бүлэглэлийг тогтоогоогүй байна” гэжээ.  

 

Египет даяар Хосни Мубаракийн 30 жилийн дэглэм нуран унасан “Арабын хувьсгал”-ын таван жилийн ойг иргэд тэмдэглэж байгаа юм. Ойн хүрээнд Каир хотын хамгаалалтыг нэмэгдүүлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин