Хэвийн боов, буузнаас зөрчил илэрчээ
2016-02-05

 

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас сар шинийн баярыг  угтан урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг Нийслэлийн 9 дүүрэгт зохион байгуулжээ. Шалгалтад худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний 216 аж ахуй нэгж, 634 иргэн, нийт 881 худалдаа эрхлэгч цэг хамрагдсан байна. Шалгалтын дүнг НМХГ-ын төв лабораторийн эрхлэгч М.Бадамцэцэг, Эрүүл мэнд боловсрол соёлын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш, ХХААҮҮХХ-ийн дарга Д.Энхбат нар танилцууллаа.

 

Шалгалтын явцад хаяг шошго, чанар аюулгүй байдлын шаардлага хангаагүй 546 зөрчил илэрчээ. Үүнээс шошгын зөрчилтэй 29 нэрийн, 9860 ширхэг 22 сая 835 мянган төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг хүнсний сүлжээнэс татан авч, зөрчлийг арилгуулсан. Чанарын шаардлага хангаагүй 49 нэр төрлийн 623 ширхэг бүтээгдэхүүнийг улсын байцаагчийн 14 актаар хураасан тухай мэдээллэв. Тухайлбал, “Кингдом” ХХК-ийн хэвийн боов, “Мөнх дуут” ХХК-ийн үйлдвэрлэсэн бууз, Герман улсад үйлдвэрлэсэн “Каринавэйбэ” шоколад, “Фабрика” чипс зэрэг бүтээгдэхүүнээс дээрх зөрчил илэрчээ.

 

Гарал үүслийн бичиггүй мах тээвэрлэж байна


Мал эмнэлгийн хяналтын улсын ахлах байцаагч Ч.Баярсанаа

 

-Хөдөө орон нутгаас тээвэрлэгдэн ирж байгаа мал, малын гаралтай түүхий эд болох мах, сүү цагаан идээ зэрэг бүтээгдэхүүн гарал үүслийн гэрчилгээгүй ирж байна. Гэрчилгээ байлаа ч тоо хэмжээ зөрсөн, тээвэрлэлтийн явцад чанар, аюулгүй байдлаа алдсан, шаардлага хангахгуйц бус тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн зэрэг зөрчлүүд илэрсэн. Зөрчил илэрсэн бүтээгдэхүүнийг лабораторийн шинжилгээнд хамруулах арга хэмжээ авч ажиллаж байна.

 

 

“Фабрика” чипснээс зөрчил илэрсэн


Улсын байцаагч Ж.Ариунаа

 

-Нийтлэг зөрчлийн хувьд хаяг шошгын зөрчилтэй бүтээгдэхүүн ихээр худалдаалж байна. Үүнээс нэрлэвэл “Siesta” чихэр, “Schkoko” үрэл, Солонгос улсаас импортлосон “АВС” чихэр, “Friut candy”  цэлцэгнүүр, “Фабрика” чипс зэргээс үйлдвэрлэсэн он бичигдээгүй, орц найрлага тодорхойгүй, бүтээгдэхүүний илчлэг, нүүрс ус бичигдээгүй, хугацаа нь дууссан зэрэг зөрчил илрээд байна. Хаанаас, хэн, хэзээ үйлдвэрлэсэн нь тодорхойгүй учраас иргэд хугацаа нь дууссан бүтээгдэхүүн худалдан авах, цаашлаад хоол хүнсний хордлого авч болзошгүй байна. Хуулиараа хүнсний бүтээгдэхүүнийг импортлох эрхтэй аж ахуй нэгж оруулж ирэх эрхтэй байдаг. Гэтэл сар шинийн баяр дөхсөнтэй холбогдуулан иргэдийн ихээр хэрэглэдэг бүтээгдэхүүнийг зөвшөөрөлгүйгээр оруулж ирж байна.

 

 

Хэвийн боов, бууз эрүүл мэндийн шаардлага хангахгүй байна


Хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагч Д.Бадамжав

 

-Эх орны хүнсний үйлдвэрийн хэвийн боов, буузнаас гарал үүсэл нь тодорхойгүй, шошгын зөрчилтэй, ямар ч хаяг байхгүй, хаана үйлдвэрлэсэн нь тодорхойгүй зөрчил цөөнгүй илэрсэн. Эдгээр бүтээгдэхүүн эрсдэл их дагуулна. Ямар махаар бууз үйлдвэрлэсэн, хэвийн боовыг хаана үйлдвэрлэсэн нь тодорхойгүй учраас эрүүл мэндийн шаардлага хангахгүй. Тиймээс иргэд хордлого авах, харшлах зэргээр сөрөг нөлөө үзүүлж болзошгүй. Мөн шинжилгээний бичигтэй л бол хүнсний худалдагчид бүтээгдэхүүнийг хүлээгээд авчихдаг. Гэтэл хаяг шошгогүй байх тохиолдол байна. Хэдий итгэмжлэгдсэн лабораторийн бичигтэй ч хаяг шошго нь байхгүй бол үнэхээр шинжилгээнд хамрагдсан эсэх нь эргэлзээтэй болж байгаа юм.

 

Г.Тэгшсүрэн

 

 

Shuud.mn
Сонин хачин
Ооох:
Энэ огоож чихэрийхэн тээр жил ариун ганга мороний уесаар найруулж хийсэн хэвийн боов гээд л рекламдаад бсан туй естой муухай монголын ард тумнийг жинхэн бузарлаж дэвтуулсэн дээ ариун ганга моронд чинь энтхэгчууд чинь ухсэн улсуудынхаа хуурийг ухсэн хунээ хэр бутагаа угаадаг естой монгол хун хараад л ой гутмаар муухай газараас ус авчирж хойморт залрах тавгийн идээнд нь хийж монгол улсын хийморь сулдыг унгаж явдаг энэ тумэнгэрэл гэж нохор монголчуудыг бузрлаж хорлож харааж алж дуусгах гэж их хичээж яваа нохор доо одоо буур ахиад л овчитэй байгаа далай ламаар аравнайлуулж гэж эрээд ул боовоо зардах гээд бдаг одоо монголчуудаар бур дом шившилэг хийж ард нийтээр нь овчин зовлонд унгаж харц гуйлагчид болгох гэж бур унзэнц голоосоо хийчээж бх шив овчитэй хуний овчин монголчуудад огох гэсэщн дом хийж бгаа юм ба буу авч хэрэглээрэй авсан улс ирэх жил овчиьн зовлон ухэл хагцалтай учирах болно шуу
2016-02-06
Зочин:
Бид хоол идээд бна уу хор идээд бна уу !!!!! Оорсдоо илуу их анхааралтай л байх естой бусдыг хордуулж буяндаа бузар хийдэг бизнес хол яаахгуй ядуу хуний зовлон дээр жаргаж бдаг баячууд хууль бусаар л бизнес хийж бна да!!!!
2016-02-05
Ахмад ажилтан:
Нийслэлийн мэргэжлийн хяналтынхандаа баяр хургэе хуний амь нас эруул мэнд аюулгуй байдлыг хангахын толоо сайн ажиллаж бгаа шуу урд нь ийм бгаагуй иргэдийнхээ толоо унэн сайн ажиллаж бгаад баяр хургий
2016-02-05
Зочин:
хүнсний шаардлага хангахгүй бүтээгдэхүүнд тавих хяналтыг чангатгах хэрэгтэй.Одоо орос бараа гээд гадуур машинтай хаа бол хаа зардаг болжээ
2016-02-05