Сирийн дайныг 10 тэрбумаар зогсоох уу?
2016-02-06

 

Хандивлагч орнууд Сири улсад 10 тэрбум ам.долларыг олгохоор болжээ. Энэ талаар Америкийн “www.nytimes.com” сайт мэдээллээ.

 

Их Британийн нийслэл Лондон хотноо Сирийн хандивлагч орон болох 30 орны тэргүүн чуулж, тус улсыг хямралаас гаргах асуудлаар хэлэлцэж байна. Гурван өдөр үргэлжилсэн уг уулзалтын төгсгөлд хандивлагч орнууд Сирид 10 тэрбум ам.доллар хандивлахаар тохиролцож чаджээ. Уг хандиваар таван жил үргэлжиж буй иргэний дайныг зогсоох улмаар ажлын байр болон хаалгаа бариад буй төрийн байгууллага, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг сэргээх төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Ирэх долдугаар сард 7.6 тэрбум ам.долларыг Сирийн Засгийн газарт хандивлах юм. Харин үлдсэн мөнгийг оны эцэст олгохоор тохиролцжээ. Эхний ээлжинд 2.5 сая ажлын байр болон 1.5 сая хүүхдийг сургууль, цэцэрлэгт хамруулахаар болсон байна. Учир нь 2011 оны дөрөвдүгээр сард эхэлсэн иргэний дайны улмаас хамгийн багадаа гурван сая хүүхэд боловсрол эзэмших боломжгүй болсон юм. НҮБ-ын энэ оны нэгдүгээр сарын тайланд “Таван жил үргэлжилсэн иргэний дайны улмаас Сирийн 350 мянган амиа алдаж, 4.8 сая иргэн дүрвэж, 2500-3500 хүн Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлд элссэн” гэж дурьджээ. Иргэний дайны дараагаас дэлхийн хөрөнгөтөн орнууд нэгдэж, Сирид туслах санг байгуулсан юм.

 

2012 оны гуравдугаар сард байгуулагдсан уг санд нийт 7.73 тэрбум ам.долларыг Сирид хандиваар олгосон байна. Уг хандивын ихэнхийг АНУ, Герман, Их Британи улс олгожээ. Хандивлагч орнууд 2020 оныг хүртэл хандиваа үргэлжлүүлэн олгохоо мэдэгдээд байна. 2020 оныг хүртэл Их Британи 1.7 тэрбум, Герман 2.6 тэрбум, Франц нэг тэрбум, АНУ 925 сая ам.долларыг олгохоо мэдэгджээ. Харин Австрали, Бельги, Итали, Польш, Япон, Саудын Араб, Австри, Швейцарь, Эстони, Дани, Финлянд улс нэгдэж, 2018 онд гурван тэрбум ам.долларыг Сирид хандивлахаар болсон байна.  Европын зөвлөлийн тэргүүн Доналд Туск “Ирэх онд Европын холбоо Сирид гурван тэрбум еврогийн буцалтгүй тусламж үзүүлнэ. Европын холбоо болон хандивлагч орнуудын туслалцаагаар Сири хөл дээрээ босох болно” гэсэн байна.  Европын хөрөнгө оруулалтын банк “Ойрхи Дорнод болон Хойд Африкийн орнуудад хамгийн багадаа 23 тэрбум еврогийн зээл олгох боломжтой” гэжээ.

 

Хэдий хандивлагч орнууд болон олон улс Сирийг хямралаас гаргахаар төлөвлөж, мөнгө цуглуулж буй ч тус улсад нөхцөл байдал жил ирэх тутам улам дордсоор байна. “Халифын вант улс” бүлэглэл Сирийн нийт газар нутгийн 40 орчим хувьд хяналтаа тогтоож, хүчирхийлэл үйлдэж, энгийн иргэдийг хохироосоор буй юм. Оросын шинжээчид “Сирид гал зогссон цагт олон тэрбумын хөрөнгө оруулалт хийвэл илүү үр дүнтэй. Харин дайны үеэр тус улсад хөрөнгө оруулах нь утгагүй хэрэг” гэсэн байна. Учир нь Засгийн газар эдгээр хандиваар иргэдийнхээ амьдралд туслалцаа үзүүлэхээс илүүтэй армийн зардалдаа зарцуулж байгаа юм. Энэ он эхлээд Сирийн асуудлаарх олон ч уулзалт зохион байгуулагдаж байна.

 

Швейцарийн нийслэл Женев хотноо Сирийн хямралыг дипломат аргаар шийдвэрлэх олон улсын хамтарсан уулзалт эхэлсэн билээ. Уулзалт зургаан сар үргэлжлэх бөгөөд энэ сарын 25 хүртэл хойшлоод байгаа юм.

 

 

Уг уулзалтын гол зорилго Сирийн Засгийн газар болон Сирийн сөрөг хүчний лидерүүдийг уулзуулж, хэлэлцээрийн ширээний ард суулгах.  Женевийн уулзалтаас хоёр өдрийн дараа Италийн нийслэл Ром хотноо Сири улсад цохилт өгч буй АНУ тэргүүтэй олон улсын эвсэлд багтах 23 орны төлөөлөгчид энэ оны төсвөө баталж байна. Энэхүү уулзалттай давхцаж, Британийн нийслэл Лондон хотноо Сирийн хандивлагч орнуудын удирдлагууд уулзаж, Сирид олгох хандивын талаар хэлэлцэж, 10 тэрбум ам.долларыг олгохоор тохиролцож чадлаа.

 

Мөн ирэх долоо хоногт Белгийн нийслэл Брюссель хотноо “Сири болон хэт даврагчид” гэх чуулга уулзалт зохион байгуулагдана. Уг уулзалтад АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама оролцох юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
handivlahiin orond ochood hiij bariad buteegeed ogson ni deerdee manaih shig toriin udirdlagat bol huvaaj ideed l duusna
2016-02-08
erdenet:
MANAIHAAN HOORONDO BAILDAYA.MUNGU AVAH NI BNA SHU. BAYAN YADUU GJ
2016-02-07
bi:
yg unen
2016-02-06
Зочин:
Бузар Америкчууд Улс орнуудыг баллаж дуусах юмаа. АНУ ыг дарж устгах хучнууд нэгдэх хэрэгтэй. Улсуудыг самарч хаячаад баялаг газар нутагийг нь тушиц газараа болгох юм.
2016-02-06