Тайваньд газар хөдөлж, гурван хүн амиа алджээ
2016-02-06

 

Тайванийн Тайнан хотноо 6.4 баллын хүчтэй газар хөдлөлт болжээ.  Газар хөдлөлтийн улмаас Тайнан хотноо байрлах 12 давхар орон сууцны барилга нурсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Газар хөдлөлт өнөөдөр орон нутгийн цагаар 5.30 цагт болсон хэмээн АНУ-ын Геологи судалгааны төвөөс мэдэгджээ.

 

“Гамшгийн үеэр гурван хүн амиа алдсан” хэмээн тус улсын Онцгой байдлын яамнаас уламжлав.  Орон нутгийн хэвлэлийн мэдээлснээр “Амиа алдагсдын нэг нь бага насны хүүхэд” гэжээ.

 

Аврагчид шуурхай ажилласаны үр дүнд 220 хүнийг аварч, аюулгүй газар байршуулсан байна.

 

Уг орон сууцанд 200 гаруй өрх амьдардаг бөгөөд 10 гаруй хүн сураггүй алга болжээ. Аврагчид сураггүй алга бологсдыг хайж, барилгын нуранги зэргийг ослын газраас холдуулж эхэлсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Дэлгэрцэцэг сэтгүүлчид:
6.4 Рихтерийн шаталбар гэж байхад балл гэж бичих нь энэ сэтгүүлч. Баллаар бол 8 балл.
2016-02-06
Зочин:
Ээ зайлуул даа, амар амгалан байгаасай энэ дэлхий ертөнц минь!!! Ум ма ни бад ми хум
2016-02-06
Зочин:
ТУЙЛЫН ХАРАМСАЛТАЙ ЮМ БОЛЖЭЭ.
2016-02-06