Хэт даврагчдын твиттер хаягыг устгажээ
2016-02-06

 

АНУ-ын Засгийн газар 500 гаруй сая хэрэглэгчидтэй твиттер сүлжээг буруутгаж, терроризмыг өдөөн турхирч байна хэмээн мэдэгдсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Ойрхи Дорнодод хяналтаа тогтоохыг санаархаж буй Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл твиттерийн тусламжтай цаазын ял гүйцэтгэж буй бичлэг, мэдээ, мэдээллээ нийтэлдэг билээ. Тус бүлэглэлд бүртгэлтэй 200 мянга гаруй твиттер хаяг бий.

 

АНУ-ын эрх баригчид өнгөрсөн онд хэт даврагчдын ашигладаг 125 мянган твиттер хаягыг устгаж, блок хийсэн байна.

 

“Хэт даврагчид олон нийтийн сүлжээнд идэвхитэй байх нь өсвөр үеийг буруу зам руу ороход голлох үүргийг гүйцэтгэж байна” хэмээн Ерөнхийлөгч Барак Обама мэдэгдсэн. АНУ, Их Британи, Австралийн 50 гаруй залуус твиттерийн тусламжтай хэт даврагчидтай холбогдож, улмаар хэт даврагч болсныг тогтоосон билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин