Улсын арслан Э.Оюунболд чансаагаар тэргүүлжээ
2016-02-06

 

Монголын үндэсний бөхийн холбоо өнгөрч буй хонь жилийн чансаа өндөр найман бөхийг нэрлэжээ. Сар шинийн баярт зориулсан барилдаанаас эхлэн “Харцага цолонд хүндэтгэл үзүүлэх барилдаан” хүртэл 2015 онд Монгол бөхийн өргөөнд зохиогдсон 25 барилдаанаас дараах найман бөхийг чансаагаар нь эрэмбэлсэн байна.

 

Монгол улсын залуу арслан Э.Оюунболд 27579 чансаагаар тэргүүлжээ.

 

Улсын арслан П.Бүрэнтөгс 25625 чансаагаар удаалж,

 

Улсын арслан Н.Батсуурь 22054 чансаагаар гуравт,

 

Улсын харцага Ц.Содномдорж 18929 чансаагаар дөрөвт,

 

Улсын гарьд Б.Гончигдамба 16639 чансаагаар тавд,

 

Улсын харцага Ө.Бат-Орших 15575 чансаагаар зургаад,

 

Улсын заан Ч.Санжаадамба 15155 чансаагаар долоод,

 

Улсын харцага Б.Пүрэвсайхан 14254 чансаагаар эхний наймд шалгарчээ.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин