Сондгой тоогоор төгссөн дугаартай нь хөдөлгөөнд оролцоно
2016-2-7

Сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулах зорилгоор сар шинийн өмнөх амралтын өдрүүдэд тээврийн хэрэгслийг улсын дугаараар нь хязгаарлан замын хөдлөгөөнд оролцуулах тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. Захирамжийн дагуу өнөөдөр буюу ням гаригт  автомашины улсын дугаарын сүүлчийн орон сондгой тоогоор төгссөн авто тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцох юм.

 

 

Энэ өдрүүдэд Дэнжийн мянгын авто замын хөдөлгөөнийг “Хүчит шонхор” худалдааны төвийн зүүн урд уулзвараас хойш үерийн далангийн уулзвар хүртэл урдаас хойш чиглэлд, далангаас зүүн тийш Судалт төвийн /хуучнаар/ уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг баруунаас зүүн чиглэлд 08:00-17:00 цагийн хооронд нэг чигийн хөдөлгөөнд оруулах бөгөөд  алслагдсан байршлуудаас Нарантуул худалдааны төр рүү нийт 11 их багтаамжийн автобус 10:00, 12:30, 15:00 цагуудад үйлчилгээ үзүүлнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Гадуур ажил хөөцөлдөж юм цуглуулахад үнэн амар блаа. Хэдхэн цагт амжуулав. Цаашид хэвшил болговол их зүгээр байнаа. Хоёр өдрийн ажлийг өдрийн хагаст амжуулав.
2016-02-07