Цагдаа нар сэжигтэй этгээдүүдийг баривчилжээ
2016-02-08

Испанийн цагдаагийнхан тусгай ажиллагаа явуулсны үр дүнд халдлага үйлдэхээр төлөвлөж байсан сэжигтэй этгээдүүдийг баривчилсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тус улсын Дотоод хэргийн яам “Сэжигтэй долоон этгээдийг баривчилсан. Мэдүүлэг авч эхэлсэн” гэж мэдэгджээ.

 

Сэжигтнүүдийг Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл эсвэл ямар нэгэн зэвсэгт бүлэглэлтэй холбоотой байж магадгүй хэмээн баривчилсан аж.  Тэдний бүгэж байсан барилгыг битүүмжилжээ.

 

Баригдсан хүмүүсийн дөрвөн нь Йордан, Мароккогийн иргэншилтэй бол бусад нь Сири гаралтай Испанийн иргэд гэнэ.

 

Цагдаагийн газраас мэдээлснээр “Баригдсан долоон этгээдийн хоёр нь эмэгтэй” гэсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин