Сирийн Ерөнхийлөг Башар аль Ассадын ээж Аниса энэ бямба гаригт 86 насандаа таалал төгссөн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. “Тэргүүн хатагтай асан Дамаск хотын нэгэн эмнэлэгт нас барсан хэмээн тус улсын төрийн мэдлийн “SANA” агентлаг мэдээлсэн юм. Тэрбээр Ерөнхийлөгч асан Хафез аль Ассадын гэргий байжээ.
Анисагийн бие 2012 оноос эрс муудсан бөгөөд энэ хугацаанд 10 гаруй удаа Герман эмчилгээ хийлгэсэн байна. Тэрээр охиныхоо хамт 2012 оны долоодугаар сараас хойш Саудын Араб улсад амьдрах болжээ. “Оршуулах ёслолд Ассад оролцоогүй” хэмээн “www.itv.com” мэдээлсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |