Тайвань: Амиа алдагсдын тоо 22-д хүрлээ
2016-02-08

Тайванийн Тайнан хотноо энэ амралтын өдөр 6.4 баллын хүчтэй газар хөдлөлт болсон билээ. Газар хөдлөлтийн улмаас 500 гаруй оршин суугчтай 17 давхар барилга нурсан юм. Аврагчид 305 хүнийг аварсан бөгөөд 14 хүний цогцсыг гарган аваад байна. “Амиа алдагсдын тоо 22-д хүрсэн” тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

“Өнөөдөр 8.00-9.00 цагийн орчимд аврагчид найман хүний цогцсыг гарган авсан. Таних ажиллагаа эхэлсэн” хэмээн Онцгой байдлын сайд мэдэгджээ.  Өнөөг хүртэл 100 гаруй хүн сурагггүй байна.

 

Тайванийн Ерөнхийлөгч Ма Юн Жи твиттер хуудсаараа дамжуулан амиа алдагсдын гэр бүлд эмгэнэл илэрхийлсэн бол хараахан тангарагаа өргөөгүй байгаа тус улсын анхны эмэгтэй Ерөнхийлөгч Цай Юнвен “Үнэхээр харамсалтай зүйл боллоо. Та бүхэнд эмгэнэл илэрхийлье” гэж хэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
gomo:
Төмөр замын гурван угсармалаас гаралтай Ландаг Батцэнгэл, Гомо Мөнхөө гэж алдартай хоёр хулгайч бий. Ландаг нь аяга хоолноос болж төрсөн эхийнхээ эсрэг зуудаг нохой тавьж явсан бол Мөнхөө нь шоронд байхдаа эр эмэлдэг байсан гаж зуршлаа наранд гарч ирсэн хойноо мартаж чадалгүй байрныхаа залуухан хөвгүүдийг оролдоод энэнээсээ болж Гомо Мөнхөө, доошоо орсон хулгайч нэр авсан хүн байгаан. Энэ нөхрийн тухай Онцгой маанаг нэртэй ном хүртэл хэвлэгдсэн бөгөөд энэ номын хэсгээс Google дээр Онцгой маанаг гэж хайгаад уншиж болно
2016-02-10