Өнөөдөр дугаарын хязгаарлалт үйлчилнэ
2016-02-08

Өнөөдөр буюу цагаан сарын битүүний өдөр 1,6-гаар төгссөн дугаартай авто машинууд замын хөдөлгөөнд оролцохгүй. Харин сар шинийн 1-4-ний өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй гэдгийг Замын цагдаагийн газраас мэдээллээ.

 

Мөн сар шинийн өдрүүдэд золголт хийж яваа иргэдийг замын хөдөлгөөнд соёлтой оролцож, хөдөлгөөнд саад болох газар тээврийн хэрэгслээ байршуулахгүй байхыг уриаллаа. шинийн 3, 4-ний өдрүүдэд хөдөө орон нутгийг чиглэсэн хөдөлгөөн эрс нэмэгддэг тул тээврийн хэрэгслийн хурдаа тохируулах, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бол тээврийн хэрэгсэл жолоодохоос татгалзах, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангахыг зөвлөж байна. 

Shuud.mn
Сонин хачин