Хүчит 256 бөх зодоглоно
2016-02-08

 

XYII жарны “Нүүр муут” хэмээх Гал бичин жилийн сар шинийн баярт зориулсан бөхийн барилдаан өнөөдөр 14.00 цагт “Монгол бөхийн өргөө”-нд эхэлнэ. 54 дэх жилдээ зохиогдож буй тус барилдаанд улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөх зодоглох юм байна.

 

Эргэн сануулахад “Галзууруулагч” хэмээх Модон хонин жилийн сар шинийн баярт зориулсан хүчит 256 бөхийн барилдаанд Архангай аймгийн Хашаат сумын харьяат Алдар спортын хороо, “Ажнай” корпорацийн бөх Монгол улсын заан Ч.Санжаадамба түрүүлж, Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат Монгол улсын заан М.Өсөхбаяр үзүүрлэж байв.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин