Улсын арслан Н.Бүрэнтөгс зодоглосонгүй
2016-02-08

XYII жарны “Нүүр муут” хэмээх Гал бичин жилийн сар шинийн баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан үргэлжилж байна. Барилдааны зүүн талын тэргүүн магнайд Монгол улсын Дархан аварга Г.Өсөхбаяр, дагавар магнайд Улсын аварга Эрхэмбаяр манлайлав. Баруун талын тэргүүн магнайд Увс аймгийн Баруунтүрүүн сумын харьяат Улсын аварга С.Мөнхбат, дагавар магнайд Улсын арслан Н.Батсуурь нараар магнайлуулан бөхийн барилдааны нэгийн даваа эхэлсэн.

 

Энэ жилийн барилдаанд сумын цолтой хоёр бөх зодоглосон нь онцлог байв. Гэсэн ч нэгийн даваанд Дархан аварга Г.Өсөхбаяртай “Их монгол” хүчтэн дэвжээний бөх сумын заан Наранбаатар учраа таарч өвдөг шороодсон. Түүнчлэн Улсын аварга С.Мөнхбаттай сумын заан “Таванхан” бөхийн дэвжээний бөх Ширчинхүү зодоглож мөн унав.

 

Энэ жилийн барилдааныг Улсын арслан Н.Бүрэнтөгс бэртлийн улмаас өнжжээ.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин