Улсын харцага Ц.Содномдорж түрүүллээ
XYII жарны “Нүүр муут” хэмээх Гал бичин жилийн сар шинийн баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан “Монгол бөхийн өргөө”-нд болж өндөрлөлөө.
54 дэх удаагаа зохиогдож буй тус барилдаанд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Хөвсгөлийн хүчтэн дэвжээ, "Монос" группийн бөх Улсын харцага Ц.Содномдорж түрүүлж, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат “Таванхан” бөхийн дэмжээний бөх Монгол улсын аварга Г.Эрхэмбаяр үзүүрлэв.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ