Өнөөдөр дугаарын хязгаарлалт үйлчилнэ

img

Муу нүүрт хэмээх гал бичин жилийн сар шинийн баяраар буюу билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3-нд бүх нийтээр амарсан. Харин өнөөдрөөс /хоёрдугаар сарын 12/ ажил сургууль цуглаж байна.

 

Албан ёсны амралтын өдрүүд дууссан учраас өнөөдрөөс дугаарын хязгаарлалт үйлчилж байна.

 

5, 0-ээр төгссөн улсын дугаартай автомашин өнөөдөр /Баасан гараг/ замын хөдөлгөөнд оролцохгүй.

Бямба, Ням гарагт дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй болохыг Замын Цагдаагийн Газраас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ