Путинийг шүүхэд өгчээ
2016-02-13

 

Оросын сөрөг хүчний улстөрч Алексей Навальный Ерөнхийлөгч В.Путинийг Москва хотын Тверской шүүхэд өгсөн талаар “ВВС” агентлаг мэдээллээ.

 

Навальный, Путинийгг “Сибур Холдинг” компанийн санхүүжилтийн хэрэгт ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх болон авлигын эсрэг хуулийг зөрчсөн хэмээн буруутгаж, шүүхэд өгсөн хэмээн сэтгүүлчдэд мэдэгджээ.

 

 Ерөнхийлөгчийн хүргэн Кирилл Шамаловын хувьцаа эзэмшдэг “Сибур Холдинг” нефть, химийн компани өнгөрсөн онд Оросын төрийн хөрөнгө оруулалтын сангаас маш бага хүүтэйгээр 1.75 тэрбум ам.долларыг авчээ.

 

Энэ хэрэгт Путин хувийн харилцаагаар санхүүжилт олгохыг зөвшөөрсөн гэж Алексей Навальный хэлсэн байна.

 

Шүүхэд дуудагдаад буй “Сибур Холдинг” компанийн зүгээс төрийн сангийн зээлийг инфра-дэд бүтцийн төсөлд олгох дүрэм журмын дагуу авсан хэмээн мэдэгджээ.

 

Кирилл Шамалов нь Путиний бага охин Катерина Тихоноватай 2013 оны эхээр гэрлэсэн юм. Тэднийг саяхан гэрлэсэн болохыг Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков баталсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин