Тэсрэх бодис тээвэрлэхийг хориглов
2016-02-13

Ашигт малтмалын газраас сар шинийн баярын өдрүүдэд үйлдвэрлэлийн зориулалттай тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн тээвэрлэлтийг төв, орон нутагт түр зогсоох шийдвэрийг гаргажээ. Тус шийдвэрт, "Сар шинийн баяртай холбогдуулан 2016 оны хоёрдугаар сарын 08-ны өдрөөс 15-ны өдрийг хүртэл долоо хоногийн хугацаатай үйлдвэрлэлийн зориулалттай тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн тээвэрлэлтийг төв, орон нутагт түр зогсоож байгааг мэдэгдье" гэсэн байна.

 

Мөн уул уурхайн үйлдвэрлэлийн жигд ажиллагааг хангах үүднээс тэсэлгээний ажил хийж буй компаниудад тэсрэх материал, тэсэлгээний хэрэгслийн хангалтыг зохицуулж, дурдсан хугацаанд агуулахын харуул хамгаалалтыг чангатган хариуцлагатай ажиллахыг анхааруулжээ.

 

Shuud.mn
Сонин хачин
wak:
gar argaar tesreh bodis yaj hiideg yum boloo arabuud shig
2016-02-14
Зочин:
vggg jov
2016-02-13
Зочин:
fgggg ggyg
2016-02-13
Зочин:
cggh ggh
2016-02-13