Ээлжит бус чуулган нээлтээ хийнэ
2016-02-14

УИХ-ын намрын чуулган хаалтаа хийсэн ч хэлэлцэх асуудал үлдсэн тул УИХ-ын даргын захирамжаар ээлжит бус чуулган хуралдуулахаар болсон билээ. Маргааш өглөө 9 цагаас ээлжит бус чуулган нээлтээ хийх юм. Чуулганы нээлтийн дараа нам, эвслийн бүлгүүд хуралдах аж. Мөн энэ өдөр байнгын хороод хуралдаж дараахь асуудлыг хэлэлцэх юм байна.

 

 

 

1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан танхим”-д:

 

Хэлэлцэх асуудал:

 

-Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Засгийн газар 2015.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

 

-Хууль сахиулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

 

-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

 

-Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай /Улсын Их Хурлын гишүүн Ш.Түвдэндорж 2016.02.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

 

-Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ш.Түвдэндорж 2016.02.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

 

-Монгол Улсын иргэний харьяаллын тухай хуулийн төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

 

 

2.Төсвийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар танхим”-д:

 

Хэлэлцэх асуудал:

 

-Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн төсөл /Засгийн газар 2016.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

 

-Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төсөл /Засгийн газар 2016.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

 

-Хувь хүний орлогын албан татварын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төсөл /Засгийн газар 2016.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

 

-Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2016.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, цахилгаан эрчим хүчийг татвараас чөлөөлөх тухай, хэлэлцэх эсэх/.

 

 

3.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “В” танхимд:

 

Хэлэлцэх асуудал:

 

-“Санхүүгийн хамтын ажиллагааны Ерөнхий хөтөлбөрийн тухай” Монгол Улсын засгийн газар, Унгар Улсын засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар, 2016.02.08-ны өдөр өргөн мэдүүлсэн/;

 

-МУ-ын Засгийн газар Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Зээлийн батлан даалтын системийг дэмжих замаар эдийн засгийг төрөлжүүлэх ажлын байр бий болгох” төсөл, “Ургамал, малын эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлыг хангах арга хэрэгслийг шинэчлэн сайжруулах” төсөл соёрхон батлах тухай хуулийн төслүүд /Засгийн газар, 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн/;

 

-Монгол Улс байнга төвийг сахих тухай /Монгол Улсын Ерөнхийлөгч, 2015.10.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

Shuud.mn
Сонин хачин
Bayar:
yu huralddag yumbe ? ed nuhduud karmanii hulgaich nar odoogiin zaluuchuud medleg bolowsrol undur bolson ta nariin medleg tednii hajuud bugsnii tsaas bolj bga shuu dee ! Yun songuuli boloh talaar yriad ch hereggui hen ch sanal uguhgui ni todorhoi harin ardiin huwisgal garah ni damjiggui bolson dariin utaa garah tsag bolson turiin erhiig awah zasgiin gazriig bulaaj tsag irsen shuu zaluus negdej bna heden 100aas heden myngaaraa ene zun sergen mandalt shine tur baiguulagdah ystoi 5-20-06-30 hoorond shine zaluus shine tur zasag gerelt ireedeui
2016-02-14
Зочин:
Энэ Их хурал дампуу Ардчилсан нам ээлжит бус хурал хийж яах гээд байгаа юм бол оо. Эх орон маань дампуурч доллар талийлаа шдээ. Эх орны минь юуг бас зарж идэх гээ юмбол доо.
2016-02-14