Обама, Путин нар утсаар ярьжээ
2016-02-15 09:51

Сирийн хямралын асуудлаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин болон АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама нар утсаар ярилцсан талаар Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдлээ. Удирдагчид хагас цаг орчим ярилцсан гэнэ.

 

Обама өнгөрөгч баасан гаригт Путинтэй ярилцах хүсэлтэй байгаагаа ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровт мэдэгдсэн байна. Уг саналыг хариуг Путин хүлээн авч, тэд өчигдөр 15.30 цагийн орчимд утсаар холбогдсон байна.

 

Обама Оросыг олон эвсэлд нэгдэх эсвэл цэргийн ажиллагаагаа зогсоохыг уриалжээ. Харин Путин хэт даврагчид Сирийн газар нутгийн чөлөөлөх хүртэл агаараас өгч буй цохилтоо зогсоохгүй гэдгээ Обамад мэдэгдсэн байна.

 

Германы Мюнхен хотноо Сирийн холбоотон орны удирдлагууд уулзаж, тус улсын асуудлаар ярилцсан билээ. Уулзалтаар удирдагчид Сирид гал зогсоох талаар хэлэлцсэн юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
b:
yu yarisan yum boloo medmeer bn
2016-02-15