Мөнгөө хэрхэн арвижуулах вэ
2016-02-15

Америкийн “www.wikihow.com” сайт мөнгөө хэрхэн арвижуулах, хадгалах аргаас нийтэлжээ.

 

Алхам №1

 

 

Мөнгөө хадгалах, арвижуулах арга бол сайтар тооцоолол юм. Тиймээс та сарын эхэнд энэ сард хэдэн төгрөгний зүйл худалдан авахаа тооцоолж, санхүүгийн тайлан гаргах хэрэгтэй. Сайтар тооцоолол танд тусаа үзүүлэх болно.

 

Алхам №2

 

 

Өр тавих хэрэггүй. Хэрвээ та шаардлагатай биш бол битгий өр тавьж бай. Мөнгө арвижахад хамгийн том саадыг өр бий болгодог.

 

Алхам №3

 

 

Задгай мөнгийг бүү үр. Бага нэгжтэй мөнгийг нэг саванд хийгээд хадгалж, бага багаар цуглуулах хэрэгтэй. Аль болох задгай мөнгийг үрэх хэрэггүй.

 

Алхам №4

 

 

Олон виза карттай байхаас зайлсхий. Олон карт таныг будилуулах болно. Мөнгийг нэг дор цуглуулж байж арвиждаг.

 

Алхам №5

 

 

Сард авах цалин, урамшуулал зэргээ сайтар бодож, тооцоолох хэрэгтэй. Сард авах мөнгөнийхээ 5-10 хувийг хадгалж занш.

 

Алхам №6

 

 

Бусдын мөнгийг хадгалахаас зайлсхий.

 

Алхам №7

 

 

Эрүүл бие. Мөнгөө арвижуулахыг хүсч буй бол эрүүл мэндээсээ хэзээ ч битгий мөнгө харамлаарай. Мөнгө арвижих, та амжилттай явах эсэхийг эрүүл бие шийдвэрлэх болно.

 

Алхам №8

 

 

Тамхи, архи зэрэг эрүүл мэндэд хортой бүтээгдэхүүнийг хэзээ ч битгий худалдан ав.

 

Алхам №9

 

 

Зөвхөн эрүүл хүнсэнд л мөнгөө зарцуул.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ХЭРЭГТЭЙ МЭДЭЭ ӨГСӨНД БАЯРЛАА
2016-02-15
llll:
Saihan sanaa bn
2016-02-15