Пхеньян ажилчдынхаа цалингаар пуужин туршжээ
2016-02-15

Хойд Солонгос энэ сарын эхээр алсын тусгалтай пуужин туршсан билээ. Энэ талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

 

Азийн ихэнх гүрэн  шинэ жилээ тэмдэглэж байх хойгуур Хойд Солонгос улс хоёр дахь удаагаа хиймэл дагуул ачсан алсын тусгалтай пуужинг хөөргөжээ. Баяр, айдас давхцсан уг туршилт амжилттай болсныг Пхеньян мэдэгдэж “Кванмёнсон-4” хиймэл дагуул сансрын тойрог замд орсон” гэсэн юм. Олон улсын шаардлагыг үл тоож, хиймэл дагуул хөөргөх нэрийдлээр алсын тусгалтай пуужин туршсан хэмээн НҮБ, АНУ мэдэгдэж, тус улсын эсрэг томоохон хориг тавихаа сануулсан. Энэ долоо хоногт тус улсын эсрэг ямар хориг тавих нь тодорхой болох билээ. НҮБ-ын төлөөлөгчид Пхеньяны эсрэг тавих хоригийн асуудлаар хэлэлцэж байна.

 

Тэгвэл өнгөрөгч баасан гаригт Өмнөд Солонгосын удирдлагууд Пхеньяны эсрэг хориг тавьж эхэлсэн билээ. Хоригийн эхэнд  Сөүлийн тал Кесоны аж үйлдвэрийн цогцолбороос 280 ажилчнаа эргүүлэн татахаас гадна тус байгууламжийн усан хангамж, цахилгааныг тасалсан юм. Уг үйлдлийг Пхеньян “Дайныг өдөөн турхирсан явдал” хэмээн мэдэгдэж, Кесонтой холбосон хурдны замаа хааж, цахилгаан холбоогоо тасалжээ. 2004 оны долоодугаар сард хоёр улс хамтран Кесоны аж үйлдвэрийн цогцолборыг байгуулсан юм.

 

Энэхүү цогцолборт Өмнөд Солонгосын хувцас, бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг 124 компани үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд Хойд Солонгосын 54 мянган иргэнийг ажлын байраар хангажээ. Сөүлийн хэвлэлүүдийн мэдээлснээр “Кесоны цогцолбор үйл ажиллагаагаа явуулж эхэлснээр Пхеньян хагас тэрбум ам.долларын цэвэр ашиг олсон” гэв.  НҮБ-ын Хүний эрхийн байгууллага 2013 онд мэдэгдснээр “Хойд Солонгосын төрийн мэдлийн компанид ажилладаг нэг хүн сарын 45-52 ам.долларын цалин авдаг. Харин Кесонд ажилладаг нэг хүн сарын 150-250 ам.долларын цалин авдаг” гэжээ.  Гэхдээ Кесонд ажилладаг хүмүүсийн цалингийн 70 хувийг Пхеньяны удирдлагууд хураан авдаг юм. НҮБ, Пхеньяны дээрх үйдлийг “Хүний хөдөлмөрийг мөлжиж байна” хэмээн буруутгаж, ажилчдад цалинг нь 100 хувь олгохыг шаарсаар байгаа юм.

 

 

Тэгвэл Пхеньян Кесоны ажилчдын цалингаар энэ сарын 8-нд алсын тусгалтай пуужин хөөргөжээ.

 

Өмнөд Солонгосын Үндэсний нэгдлийн сайд Хон Йон Пхе “Кесоны ажилчдын нийт цалинг “Хөдөлмөрийн нам” хураан авч, цөмийн зэвсэг боловсруулах болон удирдагч Ким Чен Ун болон намын удирдлагуудын тансаглалд зарцуулдаг” хэмээн мэдэгджээ. Сайд “Кесоны ажилчдыг ажлын байраар хангах нэрийдлээр Пхеньяны удирдлагууд үргэлж дарамталдаг” гэсэн байна.

 

2004 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулсан Кесоны цогцолбор 2013 оны зургаадугаар сард хэсэг хугацаанд үйлдвэрлэл явуулахаа зогсоосон билээ. Пхеньяны удирдлагууд Өмнөд Солонгос болон АНУ-ын цэргийн хамтарсан сургуулилтыг эсэргүүцэн уг цогцолборыг хаасан юм.

 

Хэдий Пхеньян Кесоны хаалгыг барьсан ч хэзээ ч утсан холбоогүй тасдаж байгаагүй гэнэ. Кесоны утсан холбоог тасалсанаар Сөүлийн тал тус улсын хилийн чанддахь бодлогыг мэдэх боломжгүй болжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
ЗОЧИН:
ХОЙД СОЛНГОС ХӨРӨНГӨТ НИЙГЭМ РҮҮ БҮҮ АЛХ.
2016-02-16
ЗОЧИН:
ХОЙД СОЛОНГОСЧУУД СОЦИАЛИЗМААРАА АМЬДАРЧ БАЙГАА БОЛ МАНАЙ МОНГОЛООС ИЛҮҮ АМАР АМГАЛАН САЙХАН БАЙГАА ...МОНГОЛД МААНЬ БҮТЭН ТАЛХ ХУДАЛДАЖ АВЧ ЧАДАХГҮЙ БОЛСОН ХОГ ТҮҮЖ АМЬДАРЧ БАЙНА.АЖИЛГҮЙ ХҮН МАШ ИХ БАЙНА.
2016-02-16
Зочин:
Өмнөдүүд 150 usd сард өгч байгаам байна лээ. Үүнийг хөдөлмөр шулалт гэнэ биз дээ.
2016-02-16
Зочин:
yun shaana biz gej ene ch unenii ortoi bhaa chehd hurtel oedolchid avchirj ajiluulaad mungiig huraaj avdag gej yarigdaj baisan ter avchirj orulsan humuus mungiig huraaj avdag gar deer ni baga mungu ugdug gej yarigdaj bsan ortoi baiha
2016-02-16
Зочин:
ЗА ШААНА БИЗ..
2016-02-15