Шийдлийн Засгийн газрыг огцруулна
“Дэлхийн Монгол ногоон нэгдэл” ТББ-ын гишүүд мэдээлэл хийлээ. Тус байгууллагын тэргүүн Х.Бээжин “Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тэргүүтэй Шийдлийн Засгийн газар хууль хэрэгжүүлдэггүй, хууль зөрчиж гадны компанид газар нутгаа худалдсаар байгаа нь ил болсоор байна” хэмээв. Түүний хийсэн мэдээллийг бүрэн эхээр хүргэж байна.
- Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумын нутагт, Бурхан халдун уулнаас эх аван урдсаг Онон голын сав газар, Ойн сан бүхий газарт хууль бусаар Австралийн хөрөнгө оруулалттай “Гутайн даваа” хэмээх компанид алт олборлуулахаар ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон
- Увс аймгийн /Увс аймаг 19 сумтай/ 14 сумын газар нутгийг хамрах хэмжээний буюу 19724.28 км2 талбайд газрын тосны хайгуул хйих зөвшөөрлийг Хонгконгийн хөрөнгө оруулалттай “Монголиа гладвилл Увс петролиум” компанид мөн хууль зөрчиж олгосон. Энэ нь Засгийн газрыг шүүхэд өгөх, огцруулах үндэслэлтэй гэж үзэхэд хүргэж байна.
Шийдлийн Засгийн газар нь энэ мэтчилэнгээр Монгол Улсын хууль тогтоомжыг ноцтой зөрчиж, эх орон онгон байгалиа сүйтгэж, Үндсэн хуулиар олгогдсон эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг уландаа гишгиж, ард түмний итгэл сэтгэлийг умартаж, газар нутгаа дур мэдэн гадныханд худалдсаар байна.
Тиймээс Дэлхийн ногоон нэгдэл ТББ-ынхан бид Шийдлийн Засгийн газрыг эх орон ард түмнээсээ урвасан хэмээн үзэж тухайн гэмт хэргийг шүүхээр нотлуулан улмаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын өргөдлийн байнгын хороо, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд уламжлан огцруулахаа мэдэгдэж байна.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ