Бууны нохой гэж хардахыг хүсэхгүй байна
2016-02-15

УИХ-ын гишүүн С.Ганбаатар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр ҮХЦ-ийн гишүүнийг эгүүлэн татах тухай асуудалд эсрэг байр суурьтай байгаагаа мэдэгдсэн юм.  Мөн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг авах, хайгуулын нэгж талбайд хийгдэх хайгуулын ажлын зардлын доод хэмжээ хэт доогуур байгааг нэмэх, гадаадын иргэдийг ажиллуулсан ажлын байрны нөхөн төлбөрт туслан гүйцэтгэгчийг хамруулах зэрэг асуудлаар хуулийн төсөл санаачлан боловсруулсан байна. УИХ-ын гишүүн, ХҮН-ын дарга С.Ганбаатар мэдээлэл хийснийхээ дэрээ сэтгүүлчдийн асуултанд хариулав.

 

-Танай намын дотооддоо зөрчилтэй байх шиг байна. Дэд дарга намаасаа гарах өргөдөл өгсөн сурагтай. Энэ талаар хариулахгүй?

 

-Манай нам итгэл үнэмшлээрээ нэгдсэн олон зуун гишүүд, дэмжигчдийнхээ итгэлийг даагаад явж байгаа. Ард түмэндээ ашигтай намууд гарч ирэхэд бодлогоор унагаах, хутган үймүүлэх бүлэглэлүүд байдаг. Манай намын хувьд дотоод асуудалдаа эв нэгдэлтэй, ил тод байгаа.  Зарим нэг бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтийг удирдах зөвлөлөөрөө шийдээд явж байна.  Шинэ нам руу бодлогоор янз бүрийн хүмүүсийг оруулаад, янз бүрийн мэдэгдэл хийж гаргадаг үйлдэл  практик манай улс төрд байдаг. Ийм оролдлого байхыг үгүйсгэхгүй.

 

-Нийслэлийн ХҮН-ын дарга албан тушаалаа өгнө гэсэн яриа гаргасан ?

 

-Энэ бол манай намын дотоод асуудал. Дотоод асуудлыг шийддэг, шалгадаг хуультай улс, манайх. Ямар нэгэн гомдогч орж ирээд янз бүрийн юм яриад явна гэдэг өөр бүлэглэлүүдээс орж ирсэн бууны нохой гэж хардахыг хүсэхгүй байна. Тиймээс бид дотроо ярилцаад, асуудлаа шийдээд явна. 

 

-ҮХЦ-ийн гишүүнийг эгүүлсэн татснаар ямар сөрөг үр дагавар гарах вэ?

 

-Цэцээр хазаарлуулах ёстой УИХ нь өөрөө зарим нам биш бүлэглэлүүд нь улангасан дайрч сольдог байдал ард иргэдийн онцгой эрхэд халдаж байна гэж үзэж байна. Үндсэн хуулийг батлахдаа мөнгөнөөс цэвэр байсан үед баталсан. Сонгууль дөхсөн энэ цаг үед Цэцийн гишүүд нь хууль дүрмийнхээ дагуу солигддог байх хуулиа барих хэрэгтэй. Бүлэглэлүүд одоо Цэцийг кармаандаа хийх гэж байна. Дээрээс нь Цэцийн гишүүнийг солих гэж байгаа үндэслэл  нь өөрөө хэд хэдэн хууль зөрчсөн.

 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Ёстой л өөрийн нь хэлсэнээр бууны нохойдоо. Эх оронч биш, зөвхөн дарга болох мөрөөдөлдөө хөтлөгдсөн муйхар амьтан.
2016-02-16
зочин:
ганбаатарыг сайн шүүмжилж гүтгээд ирлээд өгөөрөй хүчI хүрэхгүй шүү бүр өнгө ордог ирдээ
2016-02-16
м:
улс орны хөгжилд садаа бологч
2016-02-15
zochin:
ene tsagaandaa garsan xudalch amitaniig yaanaa
2016-02-15
zochin:
XVN iin darga Ganbaatart amjilt
2016-02-15
Иргэн:
ХҮН нам сайн байна. Танай намаас АН МАН МАХН 3 бажга аваад өмдөндөө шээх гэж байгаа шүү. 20 жил эдгээр балай намуудыг сонголоо энэ жил дахиад үргэлжлүүлээд 24 дэх жил рүүгээ сонгоод байх уу эсхүл өөр шинэ хүчнийг оруулах уу гэдгээ монголчууд шийдэх цаг болсоон. Ганбаатарыг дэмжиж байна. Монголчуудын төлөө үг хэлээд эхлэхээр түүнийг янз бүрээр хэлээд эхлэдэг юм аа.
2016-02-15
Зочин:
Ene Ganbaatar haa yavsan gazraa balagtai gar yum daa..
2016-02-15
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүү:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597
2016-02-15