Цэц их суудлаар хуралдана
2016-02-16

Нэр бүхий иргэд 2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр  Үндсэн хуулийн цэцэд хандаж Улсын Их Хурлаас Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг 2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр батлан гаргахдаа Үндсэн хуулийн цэцийн 2010 оны 02 дугаар тогтоолоор хүчингүй болгосон хуулийн заалтыг агуулгаар нь дахин сэргээж Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна гэсэн мэдээлэл ирүүлжээ.

 

Уг мэдээллээр үүссэн маргааныг хянан хэлэлцэх Цэцийн их суудлын хуралдаан 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдөр болно гэж Үндсэн хуулийн цэцээс мэдээлж байна.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Үндсэн хуулийн цэцийн 9 гишүүний 7 өөрсдөдөө илт давуу байдал олгохоор, Тэтгэвэр дээрээ нэмж өндөр цалин авахыг хүсч байгаа нь Авилгалын хуулийн 3.1.1.“авлига” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглах, бусдад давуу байдал олгох, иргэн, хуулийн этгээдээс тэрхүү хууль бус давуу байдлыг олж авах үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх аливаа эрх зүйн зөрчлийг гэсэн заалтыг зөрчиж байна.Үндсэн хуулийн 14 зүйлийн 2.т заасан хүнийг.., эрхэлсэн ажил .., боловсролоор нь ялгавар гадуурхаж үл болно. гэсэн заалтыг зөрчиж , ТЭТГЭВЭРТ гарахгүй гэж зүтгэж байна.Цэц өөрсдийнхөө цалин орлогын тухай шийдвэр гаргах хууль зүйн болоод ёс суртахууны эрхгүй.
2016-02-16