Грэмми: Кендрик Ламар гурван шагналын эзэн боллоо
2016-02-16

Лос Анжелес хотноо зохион байгуулагдаж буй 58 дахь удаагийн Грэммигийн шагнал гардуулах ёслолоос реппер Кендрик Ламар гурван номинацид ялалт байгуулсан талаар “www.grammy.com” мэдээллээ. Тэрбээр “Шилдэг хип хоп цомог”, “Шилдэг хип хоп дуу”, “Шилдэг хип хоп тоглолт” номинацид ялалт байгуулсан байна.

 

 

Ламар 11 номинацид нэр дэвшиж буй бөгөөд “Alright” дуугаараа “Оны шилдэг дуу” номинацид нэр дэвшээд буй юм. Уг номинацид Адель “Hello” дуугаараа Тэйлор Свифт “Bad blood” дуугаараа өрсөлдөж байгаа юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин